Jump to content

Гүйцэтгэлийг дэмжих систем

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Гүйцэтгэлийг дэмжих систем (Англи: executive information system, EIS эсвэл Англи: executive support system, ESS) нь байгууллагын удирдах ажилтнуудын мэдээлэл хүлээж авах, шийдвэр гаргах явцад дэмжлэг үзүүлэх зориулалттай мэдээллийн систем.

Аливаа байгууллагын удирдалага нь гол төлөв их хэмжээний мэдээлэл дунд ажиллаж, тэдгээрээс зөв, оновчтой шийдвэр гаргахад шаардагдах мэдээллийг оновчтой зөв сонгон ашиглах шаардлагатай алхам тутам тулгардаг. Мэдээлэл нь бүрэн бус эсвэл хангалттай тодорхой бус үед зөв шийдвэр гаргах боломжгүй байдаг.Иймд нэгтгэн боловсруулсан үнэн зөв бөгөөд гүйцэт мэдээлэл, шаардалагтай тохиолдолд цааш илүү дэлгэрэнгүй мэдээлэлд хандах боломжоор байгууллагын удирдлагыг хангахад гүйцэтгэлийг дэмжих системийг ашигладаг.

Энэхүү систем нь гадаад болон дотоод төрөл бүрийн эх үүсвэртэй холбогдож,нэгтгэн боловсруулагдсан мэдээллийг удирдлагад шаардлагатай хэлбэрээр дүрслэн харуулж, тэднийг байгууллагын цаг үеийн мэдээлэлд шууд хандах боломжоор хангадаг. Бусад төрлийн мэдээллийн системүүдийн нэгэн адилаар удирдлагад мэдлэг, туршлагадаа суурилан мэдээллийг хялбар аргаар боловсруулан ашиглах боломжийг олгодог. Ийм төрлийн ихэнх системүүд байгууллагын өрсөлдөх чадвар, үнэлгээ болон таамаглалын мэдээллийг боловсруулдаг. Уг системийн тусламжтай тодорхой бизнесийн үйл ажиллааг эрсдэлээс хамгаалах, хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, санхүүгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх санхүүгийн өөрчлөлт, гарах ашиг,эрсдэл зэрэг асуултуудад хариу авч болно. Гэхдээ гүйцэтгэлийг дэмжих систем нь удирдах ажилтанууд өөрийн мэдлэг боловсрол, ажлын туршлага, ур чадвар, мэдрэмж, байгууллага болон бизнесийн үйл ажиллагааг хийгээд нөхцөл байдал, орчин нөлөөллийн талаарх ойлголтод тулгуурлан мэдээллийг ашиглан оновчтой бөгөөд зөв шийдвэрийг гаргахад тусалдаг гэсэн үг.