Гүржавын Лхагвасүрэн
Гүржавын Лхагвасүрэн (1958-2007) нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Яшилтын нуруу гэдэг газар төрсөн. МУИС-ийн Нийгмийн ухааны факультетын Философийн салбарыг 1980 онд төгссөн. Философич мэргэжилтэй. 1987-1988 онд ЗХУ-ын ШУА-ийн Философийн хүрээлэнд, 1989-1990 онд АНУ-ын Вашингтоны Их сургууль, Харвардын Их сургуульд докторын судалгааны ажлаа хийсэн.
Эрдмийн зэрэг хамгаалсан сэдэв
[засварлах | кодоор засварлах]1987 онд ШУА-ийн аспирантурт элсэн суралцаж, "Данзанравжаагийн гүн ухааны үзэл" сэдвээр философийн ухааны дэд докторын зэрэг хамгаалжээ.
Ажил эрхлэлт
[засварлах | кодоор засварлах]- 1980-1987 онд ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
- 1987-1991 онд тус хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга
- 1991-1994 онд МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны асуудал эрхэлсэн зөвлөлийн зохицуулагч
- 1994-1997 онд Францын Дорно дахины хэл, иргэншлийн үндэсний дээд сургуульд зочин профессор
- 1997-1998 онд МУИС-ийн Философийн тэнхмийн багш
- 1998 оноос МУИС-ийн Шашин судлалын тэнхмийн эрхлэгч
- 2002 оноос Удирдлагын академийн Удирдахуйн ухааны хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан.
1999 онд МУИС-ийн тэргүүлэх профессор, 2003 онд Удирдлагын академийн профессор цол хүртсэн. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлж, "Шинжлэх ухааны тэргүүний ажилтан", "Алтан гадас" одонгоор шагнасан. Монголын гүн ухаан, буддын гүн ухааны асуудлаар нэг сэдэвт зохиол, эх бичгийн эмхтгэл 3, хамтын бүтээл 10 гаруй, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл 60 гаруйг бичиж туурвисан.
Бүтээлийн жагсаалт
[засварлах | кодоор засварлах]Хамтын бүтээл
[засварлах | кодоор засварлах]- Монголын философийн түүх. I дэвтэр. Редактор. Д.Дашпүрэв. УБ.,1997
- Монголын философийн түүх. II дэвтэр. Редактор. Д.Дашжамц, Г.Лхагвасүрэн. УБ.,2000
- Монголын философийн түүх. III дэвтэр. Редактор. Д.Дашжамц, Г.Лхагвасүрэн. УБ.,2001
- Монголын философийн түүх. IV дэвтэр. Редактор. Д.Дашжамц, Г.Лхагвасүрэн. УБ.,2001
- Лхагвасүрэн Г. Монголчуудын шашин шүтлэг -Монгол улсын түүх. УБ.,1999
Нэг сэдэвт бүтээл
[засварлах | кодоор засварлах]- Лхагвасүрэн Г. Ноён хутагт Данзанравжаа. УБ.,1993
- Лхагвасүрэн Г. Ноён хутагт Данзанравжаа. Нэмж засварласан хоёрдугаар хэвлэл. УБ.,2003
- Лхагвасүрэн Г. Сэтгэл төдийтний гүн ухаан. УБ.,2010
Эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл
[засварлах | кодоор засварлах]- Философийн түүхийн судлалын арга зүйн зарим асуудал. //Философи, эрхийн судлал. УБ.,1984. Боть V.
- Философские аспекты учения Васубандху. -Улаан-Үдэд зохиогдсон буддын судлаачдын симпозиум. 1984.08.29
- Дхармадхарматавибханга зохиол дахь йогачара Философийн үзлээс. -Философи, эрхийн судлал. Боть 9, УБ.,1985
- Говийн их найрагч Равжаагийн уран бүтээлийн асуудалд. //Шинжлэх ухааны академийн мэдээ. УБ.,1985. №1 (92).
- Д.Данзанравжаагийн нийгэм-зан суртахууны үзэл. //Шинжлэх ухааны академийн мэдээ. УБ.,1985. №1 (92).
- Данзанравжаагийн гүн ухааны үзэл . -Философи, эрхийн судлал. УБ.,1985.
- О философских вяглядах Д.Данзанрабжи. - Олон улсын монголч эрдэмтний IV их хурал. УБ.,1986. Боть III.
- О философских взглядах Д.Данзанрабжи. //Философи, эрхийн судлал. УБ.,1987. Боть. VII. Fasc.3.
- Буддын сэтгэлийн төдийтний гүн ухаан дахь “хоёр үгүйн үзэл”-ийн тухай. -Историография и текстология буддизма страны центральной Азии. Новосибирск.,1987
- Монгол дахь буддын гүн ухааны хөгжилт. //Шинжлэх ухааны академийн мэдээ. УБ.,1987. №2 (106).
- Виджнянавадинская литература в данджуре -Олон Улсын Монголч эрдэмтдийн V их хурлын материал. УБ.,1987
- “Дхармадхарматавибханга” зохиол дахь йогачара философийн үзлээс. //Философи, эрхийн судлал. Боть. IX. УБ.,1987
- Буддын вайбхашика чиглэл, түүний дхармын онол. -Буддын философийн түүхээс. УБ.,1987.
- Данжуур дахь буддын гүн ухааны ном зохиолоос. -Шинжлэх ухаан, залуучууд. УБ.,1988
- Об учении “адвая-вада” в философии виджнянавадинов. -Источчниковедение и текстология памятников средневековых наук в странах Центральной Азий, Новосибирск, 1989.
- Философские идеи виджнянавадинов в шастре Васубандху “Трисвабхаванирдеша”. -Материалы круглого стола советских и монгольских буддологов, М., 1989.
- МАХН-ын XIX их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор зохиож буй ажлын явцаас. //Философи, эрхийн судлал. УБ.,1990. Боть XI.
- Данзанравжаагийн ахуйн тухай үзлээс. - Монголын философийн түүхийн зарим асуудал (хамтын сэдэвчилсэн эмхтгэл). УБ.,1990.
- Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэнэ. Ардын эрх. 1991.08.28.
- Буддын Йогачара гүн ухаан дахь гурван бэлгэ чанарын тухай сургааль (Монгол Ганжуур, Данжуур дахь зарим шастирын материалаар). //Шинжлэх ухааны академийн мэдээ. УБ.,1992. №2 (126).
- Монголд дэлгэрсэн төв үзэл. Үнэн сонин. 1992.05.02. №48 (18081).
- Философские взгляды Д.Данзанрабжи. Из истории философской и общественно- политической мысли стран Центральной и Восточной Азии, Улан-Удэ., 1995.
- Ноён гэгээнтний хутагт билгүүний үзэл дэх махбодын онолын зарим асуудал. -Суутандаа түүх хайртай (Их говийн V ноён хутагт бөлгөө Дулдуйт ажаа Өлзийтийн хүү Агваанлувсанданзанравжаагийн ертөнц даяныг баясгасны 195 жилийн ойд зориулав). УБ.,1998
- Сэтгэл төдийтний гүн ухаан дахь хоёр үнэний асуудал -Эрх чөлөө ба философи, //Философи, нийгмийн сэтгэлгээний цуврал. №1, УБ.,1998
- "Цагаан түүх" монголын буддын төрт ёсны сэтгэлгээний дурсгал бичиг. //Буддын судлал. цуврал. №1, УБ.,1998
- Төр сүм хийдийн харилцааны уламжлалаас -Төр сүм хийдийн харилцаа, орчин үе. УБ.,1998
- Ноён гэгээний хутагт билгүүний сургаал дахь махбодын онолын зарим асуудал-Суутандаа түүх хайртай, УБ.,1998
- Бурханы шашин, монгол иргэншил ба монголын гүн ухааны сэтгэлгээ. –Монголын хөгжлийн стратеги. УБ.,1999
- “Цагаан түүх”-монголын буддын төрт ёсны сэтгэлгээний дурсгал бичиг /үргэлжлэл/. -Буддын судлал. Цуврал 2. УБ., 1999.
- Mongolian Buddhism: its essence and specifics. - Eighth International Congress of Mongolists (summaries of congress papers). Ulaanbaatar, 2000
- Г.В.Ф.Гегель. Түүхийн философи. Оршил. Орчуулсан Г.Лхагвасүрэн. -Эрх чөлөө ба философи. №7. УБ.,2000.
- Философийн түүх, онолын судалгааны зарим асуудалд -Философи, эрхийн судлал. Боть 16, УБ.,2001
- Халхын Зая бандида Лувсанпринлэйн зохиол туурвилууд дахь гүн ухааны үзлээс. -Эрдэнэ зая бандида Лувсанпринлэйн мэндэлсний 360 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын эмхтгэл. УБ.,2002
- Сэтгэл төдийтний гүн ухаан дахь “хоёр үгүйн” үзэл. //Философи, шашин судлал. УБ.,2002. №185 (12).
- Чингисийн билиг сургаалуудын нийгэм-улс төрийн үзэл санаа. // Шинжлэх ухааны академийн мэдээ. УБ.,2002. №3.
- Монголын бурхны шашин: уламжлал, шинэчлэлийн зарим асуудал. -Глобальчлал, Монгол улсын хөгжил (Олон улсын эрдэм шинжилгээний хурлын материал). Г.Лувсанцэрэн-ийн хамт. УБ.,2002
- Данзанравжаагийн гүн ухааны үзэл дэх сэтгэлийн асуудалд. -Эрдэнэ Ноён хутагт Данзанравжаа (Данзанравжаагийн мэндэлсний 200 жилийн ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхтгэл). УБ.,2005
- Асанга. Их хөлгөний хураангуй, Абхидхарма бүхнээс түүсэн. (Буддизмын эх сурвалж V). Эрхэлсэн Г.Лувсанцэрэн, Г.Лхагвасүрэн. УБ.,2005