Jump to content

Гүү саах (тоглоом)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Гүү саах тоглоомоор хэд хэдэн хүүхэд хоёроос гурван шагайгаар 1 гараар мөн дөрөв зургаан шагайгаар хоёр гараар тоглохыг хэлдэг. Энэ нь нэг шагайг өөд нь шидэж буцаад доош бууж байхад нь бас нэг шагайг шидэж анхны шагайтайгаа барьж авах зэргээр ээлжлэн шидэж алдалгүй авдаг. Мөн дөрвөн шагайг хоёр гартаа хоёр хоёроор нь, зургаан шагайг гурав гураваар нь, найман шагайг дөрөв дөрөвөөр нь хувааж хоёр гараараа маш чадамгай, нэг ч шагайг алдалгүй авч тоглодог. Энэ нь тоглож байгаа гадаад байдлаараа гүү сааж байгаатай адилхан харагдах тул ийнхүү нэрлэсэн бололтой.

Ашигласан материал

[засварлах | кодоор засварлах]
  • С.Бадамхатан, Г.Цэрэнханд, Г.Батнасан, Ц.Аюуш, Т.Дисан, Д.Тангад, Д.Нансалмаа, Г.Мэнэс - БНМАУ-ын угсаатны зүй 1 - 1987 - хуудас 365