Дагдангийн Цэдэггомбо

Дагдангийн Цэдэггомбо (1896-1949) нь Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат БНМАУ-ын заан цолтой бөх юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

БНМАУ-ын заан Дагдангийн Цэдэггомбо нь хувьсгалын ѳмнѳ Эетбээлийн хошуу, хувсьсгалын эхэн үед Богд хаан уул аймгийн Хоёр-Ѳлзийт уулын хошуу одоогийн Ѳмнѳговь аймгийн Манлай сумын нутаг Ѳехий багийн уугуул бүдүүн Цэвээн буюу Цэвээн залангийн хүү болон 1896 онд тѳржээ.

Д.Цэдэггомбо улсын болон орон нутгийн чанартай баяр наадамд барилдаж явсан боловч түүний барилдааны тухай мэдээ тун хомс голдуул ам дамжсан яриа байдаг билээ. Тэрээр 1921 онд Түшээт хан, Хан хэнтий уулын наадамд 136 бѳх барилдаж Түшээт ханы Жанжин бээлийн Д.Цэдэггомбо Дайчин вангийн Дэмбэрэлээр 3 давсан гэж тэмдэглэгдэн үлдсэн билээ. Мөн 1926 онд Ардын хувьсгал ялсаны таван жилийн ойн баяр наадамд 640 бөх баридсанаас зургаагийн даваанд Булган аймгийн харьяат улсын заан "Хулгар" хэмээн М.Гонжооныг, долоогийн даваанд Луу гүний алдарт аварга Ванданг давж " Улсын заан " цол хүртээд Архангай аймгийн Цахир сумын харьяат алдарт даян аварга "Буур" хэмээх Н.Жамьяанд ѳвдѳг шорооджээ. Алдарт Вандан аварга тэр үед 2м15см ѳндѳртэй арван жилийн хугцаанд нэг ч бѳхѳд унаж үзээгүй түүхэнд ердѳѳ зургаахан хүнд унасан байдаг билээ. Д.Цэдэггомбо заантай нэгэн нутгийн аймгийн начин Х.Лувсандорж 95 настай байхдаа ийн хуучилжээ: Миний үед Д.Цэдэггомбо заан их сайхан бѳх байсандаа, сайн ч бѳх байсан юм. Түүний дүү нар нь Гомбосүрэн,Дашцэрэн гэж байсан, бид хамт явж олон наадамд барилдаж байсан хамт яваа залуу бѳхчүүддээ их юм зааж зѳвѳлдѳг байв. Сүүлд нас ахисан үедээ тэр бѳхийн засуул, хѳлийн цэц хийдэг байсан. Би ч тэр хүнийг олон жил дагасандаа хэмээн хуучилжээ.

Д.Цэдэгомбо 1930-аад оны эхээр Эетбээлийн хошууны сүүлчийн ноён Галсандаржаагийн хатан Дарьсүрэн гэгч эмэгтэйтэй ханилан сууж хүү Д.Равдан, охин Ц.Цэенхорол, Д.Айлтгүй нарыг төрүүлжээ. Тэрээр 1938 онд улс тѳрийн хэргээр баривчлагдан гурван жил гаран хоригдон суллагдаж 1941-1949 оны хооронд орон нутагтаа ажиллаж амьдарч байгаад 1949 онд ѳвчний улмаас таалал тѳгсжээ.