Дагдангийн Цэдэнгомбо
Appearance
Улсын заан Дагдангийн Цэдэнгомбо нь 1900 онд одоогийн Өмнөговь аймгийн Манлай (Буянт-Уул) сумын нутагт төржээ. Алдарт Лу гүний хэмээх Галсанхүүгийн Вандан аваргыг өвдөг шороодуулсан арваадхан хүчтэний нэг нь болох тэрбээр 1929 онд улсын наадамд долоо давж улсын заан цолд хүрсэн байдаг.