Дайн судлалын хүрээлэн (АНУ)
АНУ-ын Дайн судлалын хүрээлэн (англи. Institute for the Study of War, товч. ISW ) 2007 онд цэргийн түүхч Кимберли Каганы үүсгэн байгуулсан Вашингтонд төвтэй ашгийн бус батлан хамгаалах болон олон улсын харилцааны асуудлаар дүн шинжилгээ хийдэг судалгааны хүрээлэн юм. Энэхүү хүрээлэн Сирийн иргэний дайн, Афганистан дахь дайн, Иракийн дайны талаар бөгөөд ер нь "цэргийн ажиллагаа, дайсны аюул занал, янз бүрийн бүс дэх мөргөлдөөний улс төрийн чиг хандлагад анхаарлаа хандуулсан" тайлан илтгэлүүдийг боловсруулж бэлтгэж байсан. Одоогийн байдлаар тус хүрээлэн Украинд болж буй Оросын түрэмгийлэл, мөн Иран дахь Махса Аминигийн эсэргүүцлийн жагсаал, Израил-ХАМАС-ын дайны талаарх мэдээллийг боловсруулж дүн шинжилгээ хийдэг байна.
Дайн судлалын хүрээлэнгийн Удирдах зөвлөлд генерал Жэк Кийн, Кимберли Каган, НҮБ-д суугаа АНУ-ын Элчин сайд асан Келли Крафт, Уильям Кристол, АНУ-ын сенатор асан Жозеф Либерман, Кевин Мандиа, Жек Д.Маккарти Жр, Брюс Мослер, генерал Дэвид Петреус, Уоррен Филлипс, Уильям Роберти нар ордог байна.