Хамас
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Хамас (араб.حَمَاس, Harakat al-Muqawama al-Islamiyya буюу үгчилбэл "Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн" гэсэн үг) нь Палестины Исламист (суннит) улс төрийн цэрэгжсэн байгууллага. Тус байгууллагыг анх 1987 онд анхдугаар интифадагийн үеэр Ахмед Яссин ба Абдед Азиз аль-Рантисс нар Египетийн "Мусульман ахан дүүс" байгууллагын Газын зурвас дахь салбар болгон байгуулсан байна. 2006 онд Палестины хууль тогтоох байгууллагын сонгуульд Хамас парламентын 132 суудлын 74-ийг нь авсан бөгөөд Газын зурвасыг хянаж байна. Тус бүлэг одоогийн Израил, Баруун эрэг, Газын зурвасын нутаг дэвсгэрийг хамарсан Исламын үзэл санаан дээр тулгуурласан Палестин улс байгуулахыг эрмэлздэг. Хамас Израил улсыг хүлээн зөвшөөрдөггүй.
ХАМАС-ыг Израиль, Канад, АНУ, Япон, Шинэ Зеланд, Аргентин, Европын холбоо болон Америкийн улсуудын байгууллага террорист байгууллага гэж үзсэн. 1999 онд Иордан, 2015 онд Египетэд хориглосон ч дараа нь жагсаалтаас хассан. Үүний зэрэгцээ Хамасыг террорист байгууллага гэж НҮБ, Норвеги, Орос, Турк, Хятад, Катар болон бусад хэд хэдэн улс орнуудад үздэггүй байна.
Изз ад-Дин аль-Кассамын бригадууд
[засварлах | кодоор засварлах]Хамас нь Израил болон түүний иргэдийн эсрэг халдлага төлөвлөж, үйлддэг Изз ад-Дин аль-Кассамын бригадуудаараа алдартай. Израил, Америкийн Нэгдсэн Улс болон бусад улсын энгийн иргэдийн эсрэг амиа золиослогчид олон удаа алан хядах ажиллагаа явуулсан учраас террорист байгууллагад тооцогддог. Йордан улс тус бүлгийг хууль бус хэмээн зарласан. Гэхдээ олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд Хамасын гишүүдийг зэвсэгт этгээдүүд гэж нэрлэдэг.