Мусульман ахан дүүс
«Мусульман ахан дүүс» буюу Лалын ахан дүүс (араб. الإخوان المسلمون, эль-ихуа́н эль-муслиму́н, масри الاخوان المسلمين) — 1928 оны 3-р сард багш ламтан Хасан ибн аль-Банна-гийн Исмаилиа хотод (Египет) байгуулагдсан олон улсын улс төр, шашны холбоо. 1933 онд байгууллагын төв байр Каир хот руу нүүсэн.
1949 онд Хассан аль-Банна нас барсны дараа 1950 онд тус хөдөлгөөний үзэл суртлын удирдагчаар Сейед Кутб байсан бөгөөд 1966 онд тэрээр цаазлуулсан юм. Тус холбоо нь дэлхийн олон оронд өөрийн шүтэн бишрэгч дагагчидтай. Дэлхийн 2-р дайны төгсгөлд 500 мянга орчим гишүүн байсан. Хятадын "People's Daily" (2013) сонинд тэмдэглэснээр энэ байгууллага нь асар том цар хүрээтэй бөгөөд зөвхөн Египетэд төдийгүй Тунис, Ливи, Сири болон бусад Арабын орнуудад нэлээд хүчтэй нөлөөтэй байна.
Палестины үндэсний засаг захиргаа дахь "Мусульман ахан дүүс" хөдөлгөөний салбар бол Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн-ХАМАС юм.