Дайчинтана
Appearance
Дайчинтана | |
Ерөнхий мэдээлэл | |
---|---|
Төрсөн өдөр | 1983 оны 8 сарын 29 |
Төрсөн газар | Хятад улсын Хөхнуур мужийн Хайши тойргийн Дэлхий хот |
Яс үндэс | монгол үндэстэн |
Улсын иргэн | Хятад (БНХАУ) |
Ажил үйл | гоцлол дуучин, дуу зохиогч |
Дуулдаг хэл | монгол, хятад, төвд, хинди |
Танил үе | 2006 оноос хойш |
Хамтлаг | «HAYA (Хаяа)» хамтлаг |
Дайчинтана (代青塔娜, Daiqing Tana, Дайчин Тана) — монгол, хятад, төвөд хэлээр дуулдаг, «HAYA (Хаяа)» хамтлагийн гоцлол дуучин.
Нутаг, ураг
[засварлах | кодоор засварлах]Дайчинтана Хятад улс (БНХАУ)-ын Хөхнуур мужийн монгол төвөд хоёр үндэстэн өөртөө засах Хайши тойргийн Дэлхий хотод төрсөн. Тайжнар отгийн Авгас овогтой монгол хүн. Эх нь нутагтаа алдартай ардын дуучин байсан нь түүнийг дуу хуурт хөтөлсөн.
Хамтлаг
[засварлах | кодоор засварлах]«HAYA» — энэ нь «зах», «хөвөө», «хязгаар» гэдэгтэй утга дөхүү «хаяа» гэдэг монгол үгний галиг. Орчлонгийн үймээнээс хол, сэтгэлийн гүний дуу бүтээдэг Хаяа хамтлагийг 2004 онд Жан Чуаньшэн байгуулжээ. Дайчинтана 2006 онд гоцлол дуучнаар элссэн.
Зохиосон дуунууд
[засварлах | кодоор засварлах]- Хөхнуур (Qinghai Lake). - Үг: Баян, Ая: Чуаньшэн, Дайчинтана[1]
- Бүжигчин (Dancer in the Darkness) - Үг/Ая: Дайчинтана[1]
- Чамайг санана (Missing You) - Үг/Ая: Дайчинтана[1]
- Төрөлт (Reborn) - Үг: Дайчинтана, Ая: Чуаньшэн[1]