Jump to content

Дамбаахүүгийн Эрдэнэцогт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дамбаахүүгийн Эрдэнэцогт
Харьяалал Монгол
БоловсролНалайхын II арван жилий дунд сургууль
ЗХУ-ын Брест хотод Эрчим хүчний сургууль,
БНСУ-ын Шинхень их сургуулийн Авто инженерийн тэнхим,
МэргэжилЭрчим хүчний инженер
Автын инженер

Дамбаахүүгийн Эрдэнэцогт нь архинд донтсон эрчүүд болон орон гэргүй тэнэмэл амьдралтай хүмүүсийг нийгэмшүүлэх, гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдүүдэд зан чанар, төлөвшлийн үйл ажиллагаа явуулахад манлайлан ажиллаж байгаа хүний эрхийн зүтгэлтэн юм. Тэрээр Монголын Эмнести Интернэшнл байгууллагын “Эрэгтэйчүүдийн бүлгийн ахлагч” бөгөөд “Хамтарсан багийн үндэсний сургагч багш”-аар тус тус ажиллаж байна.

Д.Эрдэнэцогт нь 1966 онд төрсөн. Тэрбээр 1974-1984 онд Налайхын II арван жилийг бүрэн дунд боловсролтой төгссөн. Улмаар 1984-1986 онд ЗХУ-ын Брест хотод Эрчим хүчний сургууль, 2006-2008 онд БНСУ-ын Шинхень их сургуулийн Авто инженерийн тэнхим, 2010 онд SASA Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх сургалт, 2012 онд Ирээдүйн удирдагч ТББ-н Монгол НОМЕ байгууллагын гэр бүлийн зөвлөгч бэлтгэх сургалтад тус тус суралцаж төгссөн. 2008 оноос Эрчүүд, гэр бүл хөгжлийн нийгэмлэг ТББ-ын тэргүүнээр ажиллаж байна.

  • 2008 оноос эхлэн ТББ-раа дамжуулан Архинд донтсон, орон гэргүй тэнэмэл амьдралтай хүмүүсийг нийгэмшүүлэх, тэдэнд дулаан хувцас, хоол хүнсээр туслах, “архи, тамхины хэт хэрэглээтэй, гэр бүлийн хүчирхийллийн хамааралтай хувь хүмүүс, гэр бүлүүдэд, түүнчлэн бүс нутгийн олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах үйл ажиллагаа явуулж эхэлсэн
  • 2008 оноос архинд донтох өвчинд автсан, амьдралаа өөрчлөх хүсэлтэй эрчүүдийг байрлуулан, донтолтоос чөлөөлөгдөх, зан үйлээ өөрчлөн, эрүүл зөв амьдралын хэвшил суулгах сургалтад хамруулан, чөлөөт цагийг нь зөв идэвхтэй өнгөрөөх зорилгоор гар урлал, гутал хийх сургалтанд хамруулж эхэлсэн.
  • 2011 оноос 2013 он хүртэл БЗД-ийн 19 хорооны СОТ 3-ын байранд “Амьдралын эх булаг” эрчүүдийн сэргээн засах төвийг (Rehab Center) байгуулан үйл ажиллагаагаа өргөжүүлснээр мансуурал донтолтын эмчилгээний “ТeenChallenge” ОУ-ын байгууллагатай хамтран хөтөлбөр хэрэгжүүлж ажилласан.
  • 2014, 2015 оноос эхлэн эрчүүдийн архидалт, донтолтын цаадах үндсэн асуудлууд болох гэр бүл, үр хүүхдүүдийн хүмүүжил, төлөвшил рүү чиглэж ажиллаж байна.
  • 2016 оноос эхлэн харж хандах хүнгүй ахмад настан болон хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчид буюу нийгмийн зорилтот бүлгийн гишүүдрүү чиглэсэн үйл ажиллагааг явуулж байна.
  • 2018 оноос эхлэн Каритас Монгол ТББ-тай хамтран ажиллах төслийн хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн баривчлагдан ирсэн эрчүүдэд сургалт, семинарыг тогтмол хэлбэрээр явуулж байна.
  • 2018 оноос гэмт хэрэг үйлдэн тухайн үйлдэл нь холбогдох хууль тогтоомжийн дагуу зөрчилд тооцогдсон, эсхүл Шүүхийн шийтгэх тогтоолоор тэнсэн харгалзаж буй өсвөр насны хүүхдүүдэд зан чанар, төлөвшлийн тухай сургалтыг байнга зохион байгуулж, явуулж байна.

Хамтран ажилладаг байгууллагууд

[засварлах | кодоор засварлах]
  • Улаанбаатар хотын цагдаагийн газар,
  • Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар,
  • Хүний эрхийн үндэсний комисс
  • НҮБ-ын Хүн Амын Сан
  • Жендерийн үндэсний хорооны ажлын алба,
  • Хүчирхийлэлийн Эсрэг Үндэсний Төв,
  • Дэлхийн зөн ОУБ, МОНФЕМНЕТ,
  • Монголын Эмнести интернейшнел