Дамбадоогийн Нацагдорж

Боржигон овогтой Дамбадоогийн Нацагдорж (1944 он буюу Мичин жилийн зуданд одоогийн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Уртын гол Түймэртийн бууц гэх газар эх Хорлоогийн 4 дэх хүү болон төрж, бага насандаа малчин Дамбадоод үрчлэгдсэн) - Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, ОХУ-ын Буриад Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч, удирдаач.

Товч намтар[засварлах | кодоор засварлах]

1953 онд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын бага сургуулийг төгсөөд 1958 оны 9 дүгээр сард Дорноговь аймгийн 10 жилийн дунд сургуулийн 5Б ангид суралцсан. 1961 онд 8-р анги төгсөөд 1962 онд аймгийн Соёлын ордонд дагалдан хөгжимчнөөс уран бүтээл, ажил амьдралынхаа гараагаа эхэлжээ. 1962-1969 он хүртэл аймгийн Соёлын ордонд хөгжимчнөөр ажиллаж байгаад 1969 онд Улсын багшийн дээд сургуульд Ардын хөгжсийн зохиолч, удирдаачийн ангид элсэн орж, 1973 онд "Ардын найрал хөгжмийн удирдаач" мэргэжил эзэмшин төгссөн. Дараа нь Дорноговь аймгийн соёлын ордонд хөгжмийн багшаар ажилласан.

1980 онд Соёлын хөгжимт драмын театр болон өргөжиж, 1981-1990 он хүртэл Хөгжимт драмын театрын хөгжмийн багш, удирдаачаар ажиллаж байгаад 1990 онд хамт олны хүсэлтээр Хөгжимт драмын театр буюу одоогийн "Саран-Хөхөө" театрын дарга, уран сайхны удирдаачаар ажиллав. 1994 онд ОХУ-ын Улаан-Үд хотод Дорнод Сибирийн соёл урлагийн академид уригдан очиж ардын хөгжмийн багш, удирдаачаар 2010 он хүртэл 16 жил багшилсан. 2010 оноос 2017 он хүртэл Говьсүмбэр аймгийн дуу бүжгийн Боржигон чуулгын хөгжмийн багш удирдаачаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ.

Уран бүтээлийн тойм[засварлах | кодоор засварлах]

Тайзны бүжгийн хөгжим[засварлах | кодоор засварлах]

  • Хос залуус, 1973 он
  • Хатан булагийн домог, 1974 он
  • Цулхирчин, 1976 он
  • Малчин залуус, 1979 он
  • Талын бэлчээрт, 1980 он
  • Уулган шарын тэшээ биелэг, 1981 он
  • Шинэ хотын эзэд, 1982 он
  • Боржигин залуус, 2010 он
  • Охидын бүжиг, 1974 он
  • Эх үрс амгалан байг, 1983 он
  • Хун шубун Ноён хубун одна актын” балет, 2005 он

Гавьяа, шагнал[засварлах | кодоор засварлах]

  • 1979 онд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан
  • 1981 онд Алтан гадас одон
  • 1991 онд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн
  • 1995 онд ОХУ-ын Буриад Улсын Ардын хурлын хүндэт жуух бичиг
  • 2006 онд ОХУ-ын Буриад Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн
  • 2014 онд ОХУ-ын Дорнод Сибирийн Соёл Урлагийн Академийн хүндэт доктор цол