Дамбын Ганбаяр

Д.Ганбаяр

Дамбын Ганбаяр (1963 оны 6 сарын 6-нд төрсөн) нь Хурд хамтлагийн бөмбөрчин, туслах хөгжимчин, ая зохиогч.

Тэрээр 1981 онд Улаанбаатар хотын 51-р сургуулийг төгссөн. Сурагч байхдаа хүүхдийн "Ган зам" хамтлагийн гоцлол гитарчин, бөмбөрчин болж, 1975 онд анх тайзнаа гарчээ. 1978–1981 онд 51-р сургуулийн Энхийн туг хамтлагт бөмбөрчин удирдагч байв.

1981 онд ЗСБНУкрайн Улсын Донецк хотын барилга чимэглэллийн сургуульд сурч байхдаа хамтлагт гитарчин, бөмбөрчин байсан.

Хурд хамтлаг[засварлах | кодоор засварлах]

1987 оноос Хурд хамтлагийн анхны бүрэлдэхүүнд багтаж, бөмбөрчин, хөгжмийн найруулагчаар ажиллаж байв. Тэр үедээ 1989 оны Монголын бүх рок поп хамтлаг дуучдын анхдугаар уралдаанд 2–р байр эзэлжээ.

1993 оноос Хурд хамтлагийг шинэ бүрэлдэхүүнтэйгээр дахин байгуулсан нь Монголын орчин үеийн хөгжмийн шилдэг хамтлагуудын нэг болжээ.

Чоно, Бид Чоно Эх орон, Бахархал, Хар дарсан зүүд, Алив бос, Миний монгол, Цагаан шонхор гэх мэт Хурд хамтлагийн дуунуудын аяыг зохиосон.