Дамдинсүрэнгийн Оюунтүлхүүр

Оюунаа (Япон: オユンナ, Оюунна) хэмээх тайзны нэрээр Японд алдаршсан Дамдинсүрэнгийн Оюунтүлхүүр (1975 оны 11 сарын 10-нд Улаанбаатарт төрсөн) нь Монголын дуучин, ая зохиогч юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Д. Оюунтүлхүүр нь 1989 оны 8 сард Токио хотноо зохиогдсон 7 дахь удаагийн Дэлхийн хүүхдийн хөгжмийн наадамд өөрийн зохиосон "Ээжийн бүүвэй" дуугаараа оролцож, гран-при шагнал хүртсэн. Улмаар "Ээжийн бүүвэй" дуугаа япон хэл рүү орчуулан дуулж байжээ. 1990 оны 5 сард Японд анхны сингл болгон гаргасан бөгөөд одоогоор нийт 5 цомог, 11 сингл тус улсад худалдаанд гаргажээ.

1990 оны 12 сарын 31-нд, Эн-Эйч-Кэй телевизийн оны шилдэг дуунуудыг багтаасан шинэ жилийн нэвтрүүлэг "Коохакү Үта-гассэн"-д тэр үедээ түүхэнд хамгийн залуу оролцогч болж байсан.

1992 онд Хөгжмийн бүжгийн дунд сургуулийн төгөлдөр хуурын анги, 1994 онд Доохо ахлах сургуулийн хөгжмийн анги, 1998 онд Нагоягийн хөгжмийн их сургуулийн төгөлдөр хуурын ангийг дүүргэсэн.

2005 онд Нагоягийн хөгжмийн их сургуулийн Байгаль орчны судалгааны хүрээлэнд магистрын зэрэг хамгаалсан.

Тэрээр өөрийн 1997 онд байгуулсан "Оюунтүлхүүр" сангаараа дамжуулан хүүхдүүдэд тусалдаг.

Уран бүтээл[засварлах | кодоор засварлах]

Монгол хэлээр[засварлах | кодоор засварлах]

Цомог[засварлах | кодоор засварлах]

  • Зүүдний учрал (2006 оны 9 сар)

Тоглолт[засварлах | кодоор засварлах]

  • Хайрын эгшиг (2014)

Япон хэлээр[засварлах | кодоор засварлах]

Сингл[засварлах | кодоор засварлах]

  • 天の子守歌 (Ээжийн бүүвэй, үгчилж орчуулбал "Тэнгэрийн бүүвэйн дуу") (1990 оны 5 сарын 21)
  • Yes,Happy (1990 оны 11 сарын 21)
  • 花 (Цэцэг) (1991 оны 6 сарын 21)
  • 初恋 (Анхны хайр) (1992 оны 8 сарын 21)
  • エージンハイル (Ээжийн хайр) (1992 оны 10 сарын 7)
  • 星空はメリーゴーランド (Одтой тэнгэр морин тойруулга) (1993 оны 7 сарын 21)
  • 遠くへ行きたい (Алсад одмоор) (1994 оны 1 сарын 21)
  • 共に生きて (Хамтдаа амьдаръя) (1995 оны 10 сарын 20)
  • だけどI LOVE YOU (Гэхдээ би чамд хайртай) (2000 оны 2 сарын 23)
  • ヒロシマの折鶴〜Paper Cranes〜 (Хирошимагийн цаасан шувуу) (2001 оны 8 сарын 9)
  • わすれもの (Мартсан зүйл) (2010 оны 9 сарын 24)

Цомог[засварлах | кодоор засварлах]

  • 1990 оны 11 сарын 21-нд オユンナ ОЮУНАА(1990年11月21日)
  • 1992 оны 9 сарын 2-нд オユンナII黄砂 (Оюунаа 2. Алтан элс)
  • 1996 оны 2 сарын 21-нд 共に生きて (Хамтдаа амьдаръя)
  • 1998 оны 2 сарын 18-нд 生命あるものはみな-Human Being- (Амьд бүхэн)
  • 2006 оны 11 сарын 21-нд Wish〜ねがい〜 (Хүсэл)

Хувийн амьдрал[засварлах | кодоор засварлах]

Оюунтүлхүүр 2 удаа гэрлэсэн. Өдгөө 2008 онд гэрлэсэн нөхөр Балдорж, 3 хүүхдийн хамт амьдардаг.

Шагнал[засварлах | кодоор засварлах]

  • 1991 оны 6 сард "Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан" цол
  • 1999 оны 1 сард "Алтан гадас" одон
  • 2009 оны 6 сард "Монгол Улсын Гавьяат Жүжигчин" цол
  • 2014 оны 11 сард Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөл

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]