Дамдины Эрдэнэбалсүрэн
Дамдины Эрдэнэбалсүрэн (1967 оны 8 сарын 7-нд төрсөн) нь олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, олон улсын хүний эрхийн эрх зүй зэрэг эрүүгийн эрх зүйгээр мэргэшсэн Монголын шүүгч. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 2-р сарын 6-ны өдрийн 19 дүгээр зарлигаар Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдон 2024 он хүртэл ажилласан. 2024 оноос хойш Олон улсын шүүхэд сонгогдон 9 жилийн бүрэн эрхийн хугацаатай ажиллаж эхэлсэн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1985-1991 онд ОХУ-ын Эрхүү хотын Их сургуульд сурч эрх зүйч мэргэжлээр магистраар төгссөн.
Тэрээр 1991-2004 онд Ховд аймгийн Прокурын газар ажилласан.
2012-2024 онд Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч.
Олон Улсын Эрүүгийн Шүүхийн Ромын дүрэмд оролцогч талуудын Ассамблейн 22 дугаар чуулган 2023 оны 12-р сарын 4-14-ний өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болоход Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн нийт гишүүн орнуудын олонхын саналаар Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдсон. Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр монгол хүн гурван удаа нэр дэвшин өрсөлдөж байсан бол ийнхүү анх удаа сонгогдсон бөгөөд эхний санал хураалтаар Д.Эрдэнэбалсүрэн ганцаараа 114 орны 81 санал авсан байна. Олон улсын эрүүгийн шүүх нь 18 шүүгчээс бүрддэг бөгөөд тэдгээрийн 6 нь 3 жил тутамд 9 жилийн хугацаатай сонгогддог. Д.Эрдэнэбалсүрэн шүүгчийн бүрэн эрхийн хугацаа 2024-2033 он хүртэл хэрэгжинэ.