Датаком ХХК
Датаком ХХК нь 1994 оноос үйл ажиллагаа явуулж, Мэдээллийн Технологийн олон дэвшилтэт технологи, шинэ үйлчилгээнүүдийг анхлан нэвтрүүлсэн Монголын Интернэт Үйлчилгээний анхдагч компани юм. Бид албан байгууллага, ажил хэрэгч хүн бүрт Интернэтээр үйл ажиллагаагаа цогцоор явуулах, шинэ дэвшилтэт технологийг ашиглан виртуаль ертөнцөд бизнес үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжыг олгохын төлөө зорин ажиллаж байна. Датаком ХХК нь ICANN (International Corporation for Assigned Names and Numbers) олон улсын корпорацийн албан ёсны итгэмжлэлтэй .MN Домэйн нэрийн бүртгэгч байгууллага бөгөөд мөн Google компанийн албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг.
Вэбсайт: www.datacom.mn
Он цагийн тоолол
[засварлах | кодоор засварлах]1994 - Мэдээллийн харилцаа ББХК нэртэйгээр анх байгуулагдлаа.
1994 онд Мэдээллийн харилцаа ББХК нэртэйгээр анх байгуулагдаж, Монголд анх удаа дотоодын сүлжээ болон Интернэтийн үйлчилгээг явуулж эхэлсэн.
1995 12 сар - Газрын станц суурилуулан ашиглаж эхлэв.
1996 1 сар - Интернэтийн бүрэн үйлчилгээний анхны төвийг нээлээ
Энэ өдрөөс Монголчууд Интернэтэд онлайнаар холбогдох гарцтай болж, Интернэт хэрэглэгчдийн тоо 500 гаруй болсон байв. 1 сарын17-нд 1996
1996 3 сар - www.mol.mn сайтын анхны хувилбар
МongoliaOnline буюу www.mol.mn сайтын анхны хувилбар Интернэтэд тавигдаж, Компьютерийн MN сэтгүүлийн анхны дугаар гарав.
1996 5 сар - Датаком ХХК болон өргөжлөө
"Мэдээллийн Харилцаа" ББХК нэрээ сольж, Датаком ХХК болон өргөжлөө.
1997 6 сар - Пан Азийн сүлжээний Олон улсын хурал
"PAN Asia Networking" Пан Азийн сүлжээний Олон улсын хурлыг Улаанбаатар хотноо Чингис хаан зочид буудалд зохион байгуулав. Азийн орнуудын 100 гаруй төлөөлөгчид хуралд оролцлоо.
1997 7 сар - www.mol.mn портал сайт шинэчлэн зохион байгуулагдав
1997 оны 7 сарын 1-нээс МongoliaOnline буюу www.mol.mn портал сайт шинэчлэн зохион байгуулагдав.
1998 8 сар - Анхны охин компани болох Датанэт ХХК байгуулагдав
Датакомын анхны охин компани болох Датанэт ХХК байгуулагдав. Энэ компани улс хоорондын болон орон нутгийн холбоо, Интернэт бусад төрлийн өгөгдлийн сүлжээний үр ашигтай, өндөр хурдын суваг түрээслэх, холболт хийх, сүлжээний нууцлал, хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх, байгууллага хоорондын виртуаль сүлжээ байгуулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэллээ.
1998 12 сар - Монголын Интернэтийн 2 жилийн ойг тэмдэглэв
Монголын Интернэтийн 2 жилийн ойг тэмдэглэв. Датаком компани 1500 орчим хэрэглэгчтэй болсон байлаа. Энэ үед ЗакНэт буюу сансрын антенн ашиглах үйлчилгээ, глобал Х25 сүлжээ, Датафакс, Дайрек Пи Си зэрэг үйлчилгээнүүд шил шилээ даран нэвтэрч байв.
1999 10 сар - Mэйжикнэт Интернэтийн үйлчилгээний төвийг байгуулав
Mэйжикнэт буюу MagicNet гэсэн нэр нь Mongolian Acsess to Global Information and Communication гэсэн англи үгний товчилсон хэлбэр юм. Мэйжикнэт нь ХХК болон зохион байгуулагдсан.
1999 11 сар - Санхүүгийн үйлчилгээний Нэткарт ХХК-г байгуулав
Нэткарт нь 2000 оны 6 сард Монгол Банкнаас Банк бус Санхүүгийн Байгууллагын эрх авснаар шинэчлэн зохион байгуулагдаж, Монголын анхны электрон төлбөр тооцооны үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж эхэллээ.
2001 6 сар - НэтФон-NetPhone үйлчилгээг амжилттай нэвтрүүлэв
Америкийн АТ&Т компанийн холбооны шугамаар АЙ-ПИ технологид суурилсан Олон улсын телефон ярианы НэтФон-NetPhone үйлчилгээг амжилттай нэвтрүүлэв.
2001 11 сар - POP хандалттай боллоо
@mol.mn и-мэйл хэрэглэгчид POP хандалттай боллоо.
2002 - НэтБилл үйлчилгээ болон Нэткарт дебит картыг үйлчилгээнд гаргалаа
2002 онд Нэткарт ХХК анхны элетрон төлбөр тооцооны НэтБилл үйлчилгээ, онлайн төлбөрийн Нэткарт дебит картыг үйлчилгээнд гаргалаа. Монголчууд Интернэт дэлгүүр, вэбэд суурилсан төрөл бүрийн үйлчилгээ эрхлэн, төлбөр тооцоогоо Интернэтээр шууд хүлээн авах анхны боломжийг олов.
2002 9 сар - Төлбөртэй и-мэйлийн үйлчилгээг нэвтрүүлэв
Датаком Монголдоо анх удаа вирус, спамын дээд зэргийн хамгаалалттай Бизнес ангиллын, төлбөртэй и-мэйлийн үйлчилгээг нэвтрүүлэв.
Мэйжикнэт ХХК нэрээр бие даан үйл ажиллагаагаа явуулах болов
"МэйжикНэт" болон "ДатаНэт" компаниуд нэгдэн Мэйжикнэт ХХК нэрээр бие даан үйл ажиллагаагаа явуулах болов.
2003 оны 4 сард
35 ам.доллар болгож хямдрууллаа
Домэйн нэрийн үнийг бүртгэлийн хураамжгүй, жилийн 35 ам.доллар болгож хямдрууллаа.
2003 оны 6 сарын 16
WWW Express вэб салоныг нээн ажиллуулав
Мэдээллийн Технологийн Yндэсний Парктай хамтран Интернэт хэрэглээг нэмэгдүүлэх, вэб хуудсыг нийтийн хүртээл болгох, вэбийн үйлчилгээ болон энэ чиглэлийн байгууллагуудын талаарх мэдээллийг үйлчлүүлэгчдэд цаг алдалгүй, нэг цэгээс хүргэх цогц үйлчилгээг үзүүлэх зорилгоор WWW Express вэб салоныг нээн ажиллуулав. Энэ нь Монголын зах зээл дээр маш амжилттай ажиллаж, вэб сайт боловсруулах өртгийг хямдруулахад гол үүрэг гүйцэтгэсэн.
2004 оны 6 сарын 1
MN домэйн нэрийг Монголын байгууллага, компаниудад үнэгүй олгож эхлэв
Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй е-Монгол хөтөлбөрийг дэмжиж MN домэйн нэрийг Монголын байгууллага, компаниудад үнэгүй олгож эхлэв.
2004 оны 12 сард
eLibrary.MN электрон номын сан
Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны eLibrary.MN электрон номын сангийн програм хангамж, вэб сайтыг боловсруулан, нээлтийг хийв.
2005 оны 10 сард
@mail.mn үнэгүй имэйлийн үйлчилгээгээ олны хүртээл болголоо
Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй "Цахим Монгол" хөтөлбөрийг дэмжиж Монгол Түмний @mail.mn үнэгүй имэйлийн үйлчилгээгээ олны хүртээл болголоо.
2005 оны 11 сард
Education.MN-г ашиглалтанд оруулав
Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамтай хамтран Монголын Их Дээд сургуулиудын нэгдсэн мэдээллийн портал Education.MN-г ашиглалтанд оруулав. Ингэснээр бүх Их Дээд сургуулиуд маш богино хугацаанд вэб сайттай, имэйлтэй боллоо.
2005 оны 12 сард
Тэргүүний ажилтнуудаа тодрууллаа
Монгол Улсад Интернэт нэвтэрсний 10 жилийн ойн өдөр. Датаком компаниас санаачлан Мэдээлэл Технологийн Газар, ISPнүүдтэй хамтраад, төр захиргааны удирдлага, DNS администаторууд, инженер техникийн ажилтнууд, Интернэт хэрэглэгчдээ оролцуулсан Үндэсний семинарыг Чингис Зочид буудалд амжилттай зохион байгуулж, тэргүүний ажилтнуудаа тодрууллаа.
2006 оны 1 сарын 17
Дотоодын Виза картаар онлайнаар төлж эхэллээ
Датаком компанийн бүх үйлчилгээ бүрэн онлайн хэлбэрт шилжлээ. Хэрэглэгчид Интернэтээр үйлчилгээгээ захиалан үйлчлүүлж, төлбөр тооцоог ХХБанкны дотоодын Виза картаар онлайнаар төлж эхэллээ.
2006 оны 2 сард
CD хувилбарыг бэлтгэн хэвлүүлж орон даяар үнэгүй тараалаа
Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны eLibrary.MN электрон номын сангийн төслийн хүрээнд CD хувилбарыг бэлтгэн хэвлүүлж хойч үеийнхнийхээ боловсролд хувь нэмрээ оруулав. Энэ CD-г тус яамныхан орон даяар үнэгүй тараалаа.
2006 оны 5 сард
Shared Registry System (SRS) ийг нэвтрүүлэв
MN Домэйн нэр бүртгэлийн системдээ олон улсын стандартад нийцэхүйц EPP протоколд суурилсан Shared Registry System (SRS) ийг нэвтрүүлэв.
2006 оны 8 сард
"Advanced DNS workshop" сургалт зохион байгуулав
APNIC (Asia Pacific Network Information Center)-тай хамтран Монголын Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгуулагуудын инженер, администраторуудад "Advanced DNS workshop" сургалт зохион байгуулав.
2006 оны 11 сард
MN Домэйн нэр бүртгэлийн ресэллэрийн системийг бүрэн автоматжууллаа
MN Домэйн нэрийн бүх Ресэллэрүүдийг домэйн нэр болон түүний дагалдах үйлчилгээ вэб байршуулах, и-мэйл, вэб болон и-мэйл форвардинг зэрэг үйлчилгээнүүдийг түгээх нэгтсэн удирдлагын панелаар хангаж, онлайнаар төлбөр тооцоо авах бололцоогоор бүрэн хангав.
2007 оны 4 сард
"Security Tutorial/workshop" сургалт зохион байгуулав
APNIC (Asia Pacific Network Information Center)-тай хамтран Монголын Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгуулагуудын инженер, администраторуудад "Security Tutorial/workshop" сургалт зохион байгуулав.
2007 оны 6 сард
(ICANN)-ын үйл ажиллагааны талаар санал илгээж, байр сууриa илэрхийлэв
АНУ-ын Мэдээлэл Харилцааны Яаманд 200 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн Интернэт домэйн нэрийн удирдах байгууллага (ICANN)-ын үйл ажиллагааны талаар санал илгээж, байр сууриa илэрхийлэв. Линк
2008 оны 2 сарын 12
DREAM IT судалгааны төслийг 3 жилийн хугацаатайгаар хэрэгжүүлж эхэллээ
Канадын Интернэт судалгааны төв IDRCийн санхүүжилттэйгээр DREAM IT судалгааны төслийг 3 жилийн хугацаатайгаар хэрэгжүүлж эхэллээ. www.dreamit.mn
2009 оны 1 сар
Manage DNS үнэгүй боллоо.
2009 оны 4 сар
Оны элч төлөөлөгчөөр сонгогдон ажиллав
Датаком ХХК-ийн Гадаад харилцаа хариуцсан захирал Б.Бурмаа НҮБ-ын салбар хуралдаан, Интернэт засаглалын Египетэд зохион байгуулагдсан хуралд ОУ-ын Интернэт нийгэмлэгийн 2009 оны элч төлөөлөгчөөр сонгогдон ажиллав.
2009 оны 11 сар
Онлайн сэтгүүлүүд гарч эхэллээ
Цааснаас цахим руу уриатай Онлайн сэтгүүлүүд гарч эхэллээ.
2010 оны 9 сар
Гадна халдлагаас хамгаалагдлаа
MN домэйн нэрүүд Registry түвшинд DNSSEC (The Domain Name System Security Extensions)аар гадна халдлагаас хамгаалагдлаа. Линк
2010 оны 11 сарын 18
Интернэт нэвтэрсний 15 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэв
Датакомчууд Монгол улсад Интернэт нэвтэрсний 15 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэв. Төрийн шагналтнууд, Салбарын тэргүүний ажилтнууд, шилдэг залуусаа алдаршууллаа. Зураг
2011 оны 1 сарын 17
ccNSO-д албан ёсоор элсэв
ICANN-ны дэргэдэх Интернэт дэх дэлхийн улсын кодчлолтой домэйн нэрийг дэмжих байгууллага болох ccNSO-д албан ёсоор элсэв.Линк
2011 оны 11 сарын 16
@mail.mn нь Google компанийн албан ёсны илүү найдвартай системд шилжив
Монголын хамгийн олон хэрэглэгчтэй үнэгүй и-мэйлийн үйлчилгээ @mail.mn нь Google компанийн албан ёсны илүү найдвартай системд шилжив.
2012 оны 1 сард
DREAM IT судалгааны төслийн үйл ажиллагаагаа танилцууллаа
Атланта хотод зохиогдсон ICTD хуралд DREAM IT судалгааны төслийн үйл ажиллагаагаа 150 гаруй орны 300 гаруй төлөөлөгчдөд Б.Бурмаа танилцууллаа.Линк
2012 оны 3 сар
Зөвлөгөө өгч эхлэв
Датаком ХХК Сошиал медиа маркетингийн үйлчилгээг шинээр нэвтрүүлж, Интернэт маркетингийн үйлчилгээ үзүүлэн зөвлөгөө өгч эхлэв. Датакомын сошиал сувгууд ч эрчимтэй ажиллаж эхэллээ. facebook.com/DatacomMn, twitter.com/DatacomMn
2012 оны 3 сар
Интернэтийн лидеруудын дугуй ширээний уулзалтанд санал бодлоо илэрхийлэв
Женев хотноо зохиогдсон Интернэтийн лидеруудын дугуй ширээний уулзалтанд Б.Бурмаа Монгол Улсыг төлөөлж, өнөөгийн тулгамдаж буй асуудлууд болон IPv6, Интернэтийн орчны аюулгүй байдал, хууль эрх зүйн талаар санал бодлоо илэрхийлэв.
2012 оны 4 сар
.МОН албан ёсоор бүртгэгдэв
Крилл үсгээр интернэт хаяг ашиглах технологийг нэвтрүүлэх ажлын эхний шат амжиллтай дуусч, ICANN-д манай IDN хаягыг .МОН гэж албан ёсоор бүртгэгдэв.
2012 оны 6 сарын 21
НЭГ Монгол төслийн үйл ажиллагаагаа олон нийтэд зарлалаа
www.one.mn
2012 оны 7 сар
Google корпорацийн боловсролын хөтөлбөрийн албан ёсны партнер боллоо
Google корпорацийн боловсролын хөтөлбөрийн албан ёсны партнер боллоо.
2012 оны 9 сар
MN Домэйн нэрийн үнээ 47,000 төгрөг болгож хямдруулав.
2012 оны 9 сарын 1
Датаком ХХК нь Google компанийн албан ёсны партнераар сонгогдлоо.
Датакомын төлөөлөгчид Сингапур, Хонг Конгд Google компанийн технологийн болон борлуулалтын сургалтуудад амжилттай оролцов.
2012 оны 11 сар
Хэрэглэгчийн шинэ системийг Үйлчилгээний албандаа нэвтрүүллээ
Хэрэглэгчидтэйгээ хурдан шуурхай харилцаж SUPPORT үзүүлж байхын тулд Хэрэглэгчийн шинэ системийг Үйлчилгээний албандаа нэвтрүүллээ.
2013 оны 4 сарын 1
"Domain Name Security/DNSSEC" сургалт зохион байгуулав
Улаанбаатар хотноо APNIC (Asia Pacific Network Information Center)-тай хамтран Монголын Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгуулагуудын инженер, администраторуудад "Domain Name Security/DNSSEC" сургалт зохион байгуулав.
2013 оны 4 сарын 1-3
Асуулт хариултын МЭДЛЭГИЙН САН-гаар баяжигдлаа
Датакомын Хэрэглэгчдэд зориулсан систем нь үйлчилгээний мэдээ мэдээлэл, заавар зөвлөмж, асуулт хариултын МЭДЛЭГИЙН САН-гаар баяжигдлаа.
2013 оны 4 сарын 20
Creative Commons ОУын байгууллагын монгол дахь салбарыг байгууллаа
Creative Commons ОУын байгууллагын монгол дахь салбарыг байгуулж, гишүүнээр элсэж, гэрээнд үзэглэлээ.Линк
2013 оны 6 сар
Канад Улсын Төрийн одон медалиар шагналаа
Д.Энхбат, Б.Бурмаа нарыг Монгол Канадын дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан Канад Улсын Амбан захирагч Эрхэмсэг ноён Дэвид Жонстоны Монгол Улсад хийж буй Төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцаа, мэдээлэл технологийн чиглэлд оруулсан хувь нэмрийг үнэлж, Канад Улсын Төрийн одон медалиар шагналаа. Зураг
2013 оны 10 сарын 26.
Мон кирилл үсгээрх домэйн нэрийн үйлчилгээг нэвтрүүлэв
2014 онд Мон кирилл үсгээрх домэйн нэрийн үйлчилгээг нэвтрүүлэв. 2014 оны 10 дугаар сарын 15-наас нээлттэй бүртгэл эхлэв. Монгол домэйн нэрийг нэвтрүүлэх талаар Оюуны өмчийн газар, Үндэсний Дата төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулав.
2014 оны 10 дугаар сарын 15
Бизнес 2.0 Академийг байгуулав
2016 оны 9 дүгээр сард Бизнес 2.0 Академийг байгуулав. Захиалгат болон танхимын сургалтууд явуулж эхлэв.
2016 оны 9 дүгээр сард
Learn.one.mn онлайн сургалтын талбарыг нэвтрүүлэв
2017 оны 5 сараас Learn.one.mn онлайн сургалтын талбарыг нэвтрүүлж, монгол хэл дээр 10 гаруй онлайн сургалтыг бэлтгэж байршуулав.
2017 оны 5 дугаар сард
“Шилдэг санаачилга” номинацид шалгарч 1-р байр эзлэв
ICT Expo 2017 үзэсгэлэнд “Онлайнаар сурцгаая” уриатай цахим сургалтын бүтээгдэхүүнээ танилцуулан оролцож, ICT Awards 2017 шалгаруулалтын “Шилдэг санаачилга” номинацид шалгарч 1-р байр эзлэв.
2017 он
Судалгаа хийдэг боллоо
2018 оны 3 сараас Хэрэглэгчийн үйлчилгээний утсанд бичлэг хийж, судалгаа хийдэг боллоо
2018 оны 3 сар
Датаком хэрэглэгчийн панел шинэчлэгдлээ
2018 оны 5-р сараас Датакомын хэрэглэгчийн панел шинэчлэгдэж datacom.mn сайтаар бүртгэл үүсгэн 100% онлайнаар үйлчилгээ авах боломжтой боллоо.
2018 оны 5 сар
И-Баримттай холбогдлоо
2019 оноос Хэрэглэгчид төлбөр төлсөн НӨАТ-н баримтаа онлайнаар авч, байгууллагын төлбөрийн систем автоматаар НӨАТ шивэх боломжтой болсон
2019 оны 1 сар
Шинэ Wordpress хост, Multidomain хост танилцууллаа.
2019 оны 5-р сараас Шинэ Wordpress хост, Multidomain хост танилцууллаа. Wordpress вэб байршуулах үйлчилгээ: Компанийн вэбсайт Wordpress платформ дээр хийгдсэн бол энэхүү хостингийн үйлчилгээг санал болгож байна. Multidomain вэб байршуулах үйлчилгээ: Бага зардлаар олон сайтыг нэг доор байршуулан бизнесийн зардлаа хэмнэх боломжтой SHARED MULTI DOMAIN HOSTING үйлчилгээг танилцуулж байна.
2019 оны 5 сар
Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын цахим систем
Төрийн үйлчилгээг цахимжуулах E-Mongolia төслийн хүрээнд Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын цахим системийг 2020 онд хийж гүйцэтгэв.
2020 оны 3 сар
Шинэ дэвшилтэт Оффис имэйл
2020 оны 4-р сард Бизнес эрхлэгчдэд цахим шуудан болон файл хадгалах функцийг агуулсан OFFICE MAIL хэмээх шинэ, иж бүрэн шийдлийг танилцууллаа.
2020 оны 4 сар
ДАН баталгаажуулалтын нэгдсэн системтэй холбогдсон
Датаком компанийн хэрэглэгчийн систем нь 2020 оны 9-р сард домэйн нэрийн хэрэглэгчид болон компанийн бусад хэрэглэгчдийг баталгаажуулах, таних боломжийг олгодог төрийн үйлчилгээний ДАН системд холбогдсон.
2020 оны 9 сар
Датаком ХХК нь Microsoft компанийн албан ёсны партнер боллоо.
2021 оны 3-р сараас Датаком ХХК нь Microsoft-ын албан ёсны гэрээт борлуулагч болж Microsoft office 365 үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр хэрэглэгчдэдээ санал болголоо
2021 оны 3 сар
TLDCON2021 арга хэмжээнд оролцлоо
.RU ccTLD (ОХУ)-с зохион байгуулж буй #TLDCON олон улсын ccTLD домэйн нэр БҮРТГЭГЧ нарын хуралд Монголоос Датаком ХХК-ын CTO Ц.Анхзаяа "Verified WHOIS" сэдвээр илтгэл тавилаа
2021 оны 9 сар
Шинэ VPS сервер (Linode - SSD) танилцууллаа.
2021 оны 11 сард Сингапурт байрлах Шинэ дэвшилтэт VPS сервер БАГА ӨРТГӨӨР ӨНДӨР ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ СЕРВЕР ТҮРЭЭСИЙН ҮЙЛЧИЛГЭЭ хэрэглэгчдэдээ танилцууллаа.
2021 оны 11 сар
.io домэйн нэрийг албан ёсоор бүртгэх боломжтой боллоо
Хэрэглэгчдийн хүсэл сонирхол дээр үндэслэн гарааны бизнесүүдийн тренд домэйн нэр .IO албан ёсоор www.datacom.mn бүртгэлийн систем дээр 2022 оны 2-р сараас бүртгэх боломжтой боллоо.
2022 оны 2 сар
Domain.mn шинэчлэгдсэн.
Гадаад хэрэглэгчдэд зориулсан domain.mn-ийг 2022 оны 10 сард бүрэн шинэчиллээ.Бид үүн дээр үндсэн төлбөрийн систем болон хэрэглэгчийн UX-г өөрчилсөн. Шинэчлэлтүүд нь таны домэйн нэрийг хялбархан удирдахад шаардлагатай бүх функцийг багтаасан.
2022 оны 10 сар
mnNOG4 арга хэмжээний ивээн тэтгэгч
Датаком ХХК нь mnNOG-ийн (Mongolia Network Operators' Group) үйл ажиллагааг үргэлж дэмжиж ирсэн бөгөөд 2022 онд зохион байгуулагдах mnNOG 4 арга хэмжээнд мөнгөн ивээн тэтгэгчээр оролцож байна.
2022 оны 10 сар
APTLD82 олон улсын хуралд илтгэл тавилаа
Oman улсын Muscat хотод болсон APTLD82 (Asian Pacific Top Level Domain Registry Community Conference) хуралд Монголоос Датаком ХХК-ын систем инженер Б.Тулга "Rebranding our international channel" сэдвээр илтгэл тавилаа.
2022 оны 10 сар
Датаком Системс ХХК, Датаком Клауд ХХК, эМэН Режистри ХХК компани байгуулав
Датаком ХХК нь үйл ажиллагааны чиглэлээр Датаком Системс ХХК, Датаком Клауд ХХК, эМэН Режистри ХХК компани байгуулж өргөжлөө.
2023 оны 1 сар
Дотоодын shared хост үйлчилгээг нэвтрүүллээ.
Дотоодод байрлах, Монголдоо хурдны хязгааргүй Single domain linux - Shared host үйлчилгээг 2023 оноос хэрэглэгчдэдээ хүргэхэд бэлэн боллоо.
2023 оны 1 сар