Ддэш тв

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

ДДэш ТВ ХХК нь Монголын хиймэл дагуулын телевизийн компани юм. Монголын засгийн газраас зарласан тендэрт ялснаар Жем Интернэйшнл компаний хөрөнгө оруулалтаар үйл ажилгаагаа 2008 оны 5 сараас эхэлсэн бөгөөд одоогоор сансрын КейЮ зурвасыг ашиглан зөвхөн Улаанбаатар болон бусад том хотод гардаг монголын телевизийн дийлэнх сувгуудыг, гадаад сувгуудын хамтаар алслагдсан хөдөө орон нутагт гаргаж байгаа юм.

Үйл ажиллагааны чиглэл[засварлах | edit source]

  • Хиймэл дагуулын ТВ-н олон сувгийн телевиз
  • Хиймэл дагуулын өгөгдөл дамжуулах үйлчилгээ (VSAT интернэт шийдэл)
  • Холбооны техник, тоног төхөөрөмжийн худалдаа
  • Зөвлөх үйлчилгээ

Хиймэл дагуул[засварлах | edit source]

ДДэшТВ ХХК нь “ЭйПиТи” Сайтелайт Холдинг компанийн (APT Satellite Holding LLC) хиймэл дагуулуудын нэг болох өндөр хүчин чадал бүхий сүүлийн үеийн технологиор тоноглогдсон APSTAR-V хиймэл дагуулаар үндэсний сувгуудыг дахин дамжуулан үйлчилгээгээ хүргэдэг.

Хүлээж авах ТВ сувгууд[засварлах | edit source]

Одоогоор ДДэшТВ-р 60 гаруй сувгууд цацагдаж байгаагаас 40 илүү суваг нь Монгол сувгууд байна. Гадаад сувгуудаас Outdoor Channel HD, Al Jazeera (english), DW-Asien, KidsCo, Russian Channel One (OPT), TV5-Monde, Motorvision, Bloomberg, BBC World News зэрэг сувгууд дамжуулагдаж байгаа.

Хүлээж авах Радио сувгууд[засварлах | edit source]

ТВ-н сувгуудаас гадна Үндэсний 1, 2-р болон бурханы шашины "Лавайн эгшиг" гэх мэт радиогийн 5 суваг дамжуулагддаг. Эдгээр радиогийн онцлог нь телевизийн сувгуудын адил Монгол орны өнцөг булан бүрт болон гадаадын улс орнуудад стерео чанараар цацагддаг болно.

Хамрах хүрээ[засварлах | edit source]

ДДэшТВ-н хамрах хүрээний хязгаарын орнуудад байгаа хүмүүс КэйЮ зурвасын аль болох том антеннаар ТВ болон Радиогийн үйлчилгээг хүлээж авах боломжтой. Жишээлбэл: ОХУ-н Эрхүү хотод 1,2м голчтой тавган антеннаар хүлээж авч үздэг, эсвэл Японы Токио хотод 2м-н голчтой тавган антеннаар хүлээж авч болж байсан гэх мэт. Харин Монгол улсын хувьд өмнөд хилийн аймгуудад 0,6м-н голчтой антеннаар, бусад нутагт 0,75м-н голчтой тавган антеннаар найдвартай хүлээж авах боломжтой байдаг.

1. Афганистан

2. Балба

3. Бангладеш

4. Бутан

5. Вьетнам (зөвхөн хойд болон төв хэсгээр)

6. Иран (зөвхөн зүүн хэсгээр)

7. Казакстан

8. Камбож (зөвхөн зүүн хойд хэсгээр)

9. Киргизстан

10. Лаос

11. Макао

12. Мианмар

13. Монгол

14. Малдивын арал

15. Орос (зөвхөн Тува, Буриад болон алс дорнодын хэсэгт)

16. Оман

17. Пакистан

18. Солонгос

19. Тажикстан

20. Тайван арал

21. Тайланд

22. Туркменистан

23. Узбекистан

24. Филиппин (зөвхөн хойд хэсгээр)

25. Хонгконг

26. Хятад

27. Шриланк

28. Энэтхэг

29. Япон (зөвхөн доорхи бүсд гарна) Матсуе, Нагасаки, Фукоука болон Хирошима орчим

Гадаад холбоос[засварлах | edit source]