Деми Мур

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Деми Мур

Мур 2010 оны Тайм 100 гала ёслолын үеэр
Төрсөн Деми Жин Гайнес
1962 оны 11 сарын 11 (1962-11-11) (51 настай)
АНУ, Нью-Мексико, Розвэлл
Мэргэжил Жүжигчин
Эхнэр (нөхөр) Фредди Мур (1980–1985)
Брюс Виллис (1987–2000)
Эштон Катчер (2005–одоо)

Деми Мур (англ. Demi Moore) хэмээх мэргэжлийн нэрээрээ алдаршсан Деми Гайнес Катчер (англ. Demi Guynes Kutcher; 1962 оны 11 сарын 11-нд төрсөн) нь Америкийн жүжигчин юм. Хэд хэдэн киноны жижиг дүр, Ерөнхий эмнэлэг телевикийн олон ангит кинонд тоглосны дараа Мур Сент-Элмогийн гал (1985) зэрэг кинонд тоглож, улмаар 1990-ээд оны эхэн үеэр Холливүдийн хамгийн өндөр цалинтай эмэгтэй жүжигчдийн нэг болж, Сүнс (1990), Цөөхөн сайн хүмүүс (1992), Ёс журамгүй гэрлэх санал (1993), Илчлэлт (1994) зэрэг кинонд тогложээ. 1990-ээд оны сүүлчээр түүний тоглосон кинонууд төдий л амжилтад хүрээгүй боловч Чарлигийн сахиусан тэнгэрүүд: Зөвхөн урагшаа (2003) киноны дүрээрээ алдар хүндээ эргүүлэн авч чаджээ.

Мур мэргэжлийн нэрээ анхны нөхөр Фредди Мурын овгоос авсан бөгөөд Брюс Виллистэй гэрлэж гурван охинтой болсон. Тэрээр 2005 онд жүжигчин Эштон Катчертэй гэрлэжээ.

Эшлэл[засварлах]

Гадны холбоосууд[засварлах]

Wikimedia Commons has media related to Деми Мур.