Jump to content

Демокрит

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Демокрит (гре. Δημόκριτος) нь Грекийн Абдер хотноо төрсөн.Тэрээр нтө 460-370 онд амьдарч байжээ.Democritus гэх түүний нэр нь хүмүүсээс сонгогдсон гэсэн санааг илэрхийлдэг. Демокритийн философи нь Сократаас өмнөх үеийн философи-д багтдаг. Тэрээр дэлхий ертөнцийн атомын теоромын томъёолол /чиг хандлага/-ыг гаргасан ба энэ түүний дэвшүүлсэн хамгийн гол санаа нь юм. Энэ томъёоллоор нь хүмүүс түүнийг мэддэг.Демокритыг Абдер хотноо 460 онд төрсөн гэж үздэг боловч зарим тохиолдолд 490 онд төрсөн гэж үздэг. Түүний багш болох Leucippus-ын гаргасан томъёоллыг тэрээр илүү шинэ түвшинд гаргаж тавьсан байдаг. Хэдий тийм боловч зарим сурвалж бичигт тэднийг хамтдаа энэ үзэл санаагаа дэвшүүлсэн гэж бичигдсэн байдаг байна.Тэдний атомын тухай таамаглал нь Leucippus-ын үзэл санаан дээр суурилагдсан бөгөөд цаг хугацааг даван туулсаар 19-р зууны атомын бүтцийн талаарх ойлголтуудын зарим нэг хэсэгтэй нь адил төстэй юм. Грекийн бусад эрдэмтэд болон философчид атомын талаар өөр өөр ялгаатай үндэс суурьтай үзэл /санаатай/-тэй байсан. Демокрит нь бусад филсофчдоос илүү атомын талаарх үзэл баримтлалыг баримтлан хөгжүүлж ирсэн. Эртний Афинчууд Демокритын энэ үзэл санааг хүлээн зөвшөөрдөггүй байсан ба тэр дундаа Платон түүнийг эрс эсэргүүцдэг байжээ. Демокрит нэг удаа Платоны сүүлийн хүсэл нь миний бүх бүтээл туурвил / номнууд/-ыг шатаах байсан гэж хэлсэн байдаг. Гэсэн хэдий ч умардад төрсөн философич Аристотельд тэрээр тоогдсон юм. Демокритыг орчин үеийн шинжлэх ухааны эцэг гэж ихэнх тохиолдолд авч үздэг.Түүний гар бичмэлүүд бүрэн эхээрээ үлдээгүй харин зөвхөн жижиг дэд хэсгүүд нь үдсэн байдаг .

Демокритыг Тиосын колони Ионийн Трасе дахь Абдера хотод төрсөн гэж үздэг. Зарим хүмүүс түүнийг Милесиан гэж нэрлэдэг байв. Афины Аполлодор түүнийг 80дахь удаагийн Олимпын наадмын үеэр буюу МЭӨ 460-457 онд төрсөн хэмээн үзэж байсан бол Трасилл түүнийг МЭӨ 470 онд төрсөн гэж үздэг бөгөөд сүүлийн энэ таамаг арай бодитой болов уу гэж түүхчид үздэг юм. Жон Бурнет МЭӨ 460 он гэдэг бол түүний төрсөн он гэхэд хэтэрхий эртэднэ гэж үзэж байв. Учир нь түүхч, намтарч Диоген Лаэртскийн бичсэнээр Анаксагорыг (440-428)хөгшин байхад Демокрит“залуу хөвгүүн” байжээ. Демокритын эцэг нь язгууртан гэр бүлээс гаралтай, баян чинээлэг нэгэн байв. Тиймдээ ч Ксерксийг өөрийн гэртээ урьж байсан түүхтэй ажээ. Демокрит эцгээсээ өвлөж авсан эд баялаг, хөрөнгө мөнгөө бүгдийг алс улс орон руу аялаж, өөрийн шинийг мэдэх, таних гэсэн хүслээ дарахад зориулжээ. Тэрээр Ази тив рүү, цаашлаад бүр Энэтхэг, Этиоп руу ч аялажээ. Тэрээр Вавилон, Мэроед очиж, Египет рүү аялаж байсан ба Диодор Сицилийский түүнийг тэнд 5 жил амьдарсан гэж тэмдэглэсэн байдаг. Түүнтэй нэгэн цаг үед амьдарч байсан хүмүүсийн хэн нь ч түүн шиг олон оронд очиж, түүн шиг гайхамшигтай аялалыг хийж, түүн шиг олон мэргэдтэй уулзаж байгаагүй гэдгийг тэр өөрөө батласан байдаг. Ингэхдээ тэрээр оюун ухааныг нь бишрэн шүтдэг байсан Египетийн математикчдийг цохон тэмдэглэжээ. Теофраст ч мөн түүнийг олон оронд аяласан хүн гэдгийг нь батладаг байв. Түүхч, намтарч Диоген Лаэртскийн бичсэнээр тэрээр аялаж байхдаа Ассириятай танилцаж байжээ. Мөн Ксерксийн бичээчдийн нэг байсан Останесаар хичээл заалгаж байжээ. Эх нутагтаа эргэж ирснийхээ дараа Демокрит байгалийн философийг шимтэн судлах болов. Тэрээр өөрийн улс орныхоо соёлыг бүрэн таниж мэдэхийн тулд Грек даяар хөндлөн гулд аялажээ. Грекийн олон философчидын талаар тэрээр өөрийн зохиол, бүтээлдээ дурьдсан байдаг ба хангалттай бэл бэнчинтэй байсан учир тэдгээр философчидын бүтээлийг худалдан авч уншдаг байсан гэдэг. Атомизмыг үндэслэгч Левкипп түүний үзэл санаанд ихээхэн нөлөөлжээ. Тэр мөн Анаксагорыг ч биширдэг байв. Демокрит мөн Хиппократтай найз байсан гэж Диоген Лаэртски бичжээ. Магадгүй тэр Сократыг ч танидаг байсан байж болно. Гэхдээ Платон түүний талаар огт дурсаагүй байдаг бөгөөд Демокрит ч өөрөө “ Афинд ирэхэд хэн ч намайг танисангүй” гэж бичжээ. Аристотель түүнийг Сократын өмнөх үеийн байгалийн философчидын нэгээр нэрлэсэн байдаг. Демокритын талаар олон шог яриа байх бөгөөд тэдгээрээс түүнийг өөрийн амьдралаа бүхэлд нь сурах, судалгаа хийх ажилдаа зориулсан, даруу, энгийн нэгэн байсан гэдгийг харж болно. Дагагч нараасаа түр холдохын тулд тэр өөрийгөө санаатайгаар сохруулсан гэсэн яриа ч бий. Гэхдээ энэ нь сүүлд биелэж, тэр нас дээр гарсан хойноо сохоржээ. Тэрээр мөн амьдралаас дандаа эерэг, хөгжилтэй талыг олж харахыг хүсдэг, сэргэлэн, хөгжилтэй хүн байсан гэх бөгөөд хойд үеийн зохиолчид түүнийг хүмүүсийн тэнэглэлийг харж шоолдог байсан гэж бичсэн нь бий. Байгалийн юмс, үзэгдэлийн талаар өргөн их мэдлэгтэй байсан учраас шавь, дагагч нартаа тэрээр аливаа болзошгүй зүйлийн талаар урьдчилан хэлдэг байж. Үүгээрээ ч тэрээр шавь, дагагч нарынхаа итгэл, бишрэлийг хүлээдэг байсан гэж Диоген Лаэртски бичжээ. Диодор Сицилийскийн бичсэнээр тэр 90 насандаа буюу ойролцоогоор МЭӨ 370 онд нас барсан гэх боловч зарим нь 104 он тэр ч бүү хэл 109 он хүртэл амьдарсан гэж бичсэн нь ч бий. Марк Аврелий түүнийг бөөс эсвэл өөр шимэгч хорхойнд бариулж нас барсан хэмээн “Эргэцүүлэл” номондоо бичсэн байдаг. Гэхдээ тэрээр ингэж бичихдээ “өөр нэг төрлийн бөөс Сократыг алсан” гэж бичсэнээс харвал энэ нь зүгээр нэг зүйрлэл байсан байж болно. Abderitan Laughterбуюу Инээж буй философич гэсэн нэрийг Демокрит гаргасан гэж үздэг. Харин тэр хойд үеийн философчидийнхоо дунд “Егөөдөгч” гэсэн нэрээр алдаршжээ.

Философи ба шинжлэх ухаан

[засварлах | кодоор засварлах]

Ихэнх эх сурвалжид Демокрит-ийг Милэтус тай холбож, нийгэм , шинжлэх ухаан , рационалист философийг дэмжиж, Лэусиппис-ийн уламжлалыг дагадаг гэж бичигдсэн байдаг. Мөн Аристотел, Платон хоёртой төсгүй, ертөнцийг тайлбарлах эцсийн шалтгаан гол хөдөлгөх хүчийг атом гэж үзсэн.Атомын асуултуудад анагаах ухаан механикаар үүнд тайлбар хариулт өгөх ёстой , (Ямар зорилгоор энэ тохиолдолыг хэрэглэсэн бэ?)тэгэхээр сөргөлдөгч тал нэмэлт механик материал , албан ёсны телеологи багтаасан тайлбар хайж эхлэнэ.(Энэ тохиолдол ямар нөхцөл байдал учрууласан бэ?).

Хожим Грекийн түүхэнд үзэхдээ Демокрит-г сургалт шинжилгээний сэдэв шиг гоо зүйг тогтоон барьж байсан гэдэг.Өмнө Аристотелийн уран бүтээл шиг дүрцлэх урлаг, яруу найраг, онолын үүднээс илүү удаан бичиж байсан юм.Тодруулбал, Трасайлус-ын гоо зүйн 6н бүтээл нь философид дэг журамыг тодорхойлсон байдаг.Демокритийн бичсэн бүх санаа түүний бодол санаа мэдэж чадна гэдгийг бага ч гэсэн харууласан.

Демокрит бас математик, геометрийг анхлан тодорхойлон нээсэн. Бид зөвхөн түүний бичвэрүүдийн иш таталтыг л мэднэ,(Дугаарууд, геометр, огтлолцол, газрын зураглал хийх, иррациональ тоо дээр нэрлэсэн) түүнээс Дэмокрит ажил нь Дундад зуунаас хойш сайн амжилт олоогүй юм.Демокрит цилиндр эсвэл призмийн өндөр болон суурь нь конус эсвэл пирамидийн 3ны 1 хэмжээтэй ижил болохыг анх олж харсан юм.

АТОМЫН ТУХАЙ ТААМАГЛАЛ

[засварлах | кодоор засварлах]

Атомын тухай онол нь эртний бусад онолуудтай харьцуулвал илүү орчин үеийн шинжлэх ухаан юм. Хэдий тийм боловч, орчин үеийн үзэл санаагаар бол уг таамаглал нь хэзээ бий болсон нь тодорхойгүй. Атомын сонгодог онолоор бол атом ба молекулын тухай орчин үеийн үзэл хандлагад эмпирик хатуу биет хэзээ ч байгаагүй нь тодорхой байна. Хэдий тийм боловч, Люкретус /De rerum nature/ дэх атомын тухай үзлийг тодорхойлж органик атомын онолд маш тодорхой эмпирик нотолгоо гарган ирсэн байна. Тэрээр ямар ч юм эргэлт буцалтггүйгээр хуучирч мууддаг болохыг ажиглажээ. Цаг хугацаа өнгөрөхөд хатуу хадыг ч усны дусал аажмаар элээдэг гэдэг үг байдаг. Аливаа юмс аажимдаа холилдох хандлагатай байдаг. Шороотой усыг холиход шавар болдог. Юмс яг өөрсдөө холилдож нийлдэггүй байх нь ховор . Мод хуучирч мууддаг. Гэвч ус , агаар ба металууд гэх мэт “цэвэр” юмс дахин шинээр сэлбэгдэж шинэчлэгдэх механизм болон технологи нь байгальд бий. Царс модны үр нь царс модноосоо л ургана. Тэгээд дахин шинэ царс мод болдог. Харин өмнөх царс мод нь мөн л хуучирч муудсан байдаг. Эндээс юмсын олон шинж чанар тухайн юмны дотроос урган гарч байх ба харин энэ мөн чанар нь өөрөө хэзээ ч хуучирч мууддаггүй байна. Энэ нь мөнхөд хадгалагдах хуваагдашгүй шинжтэй гэсэн дүгнэлт гарч байна. Үндсэн асуулт: дэлхий дээрх юмс яагаад одоо хүртэл хуучирч мууддагүй вэ? Яагаад зарим ижил төрлийн юмс, ургамал, амьтад, дахин дахин шинэчлэгдсээр байдаг вэ? Энэхүү хуваагдашгүй шинж чанар нь хүний мэдрэхүйд мэдэгдэхгүйгээр хэрхэн дамждаг болохыг тайлбарлах нь атомын оршин буйг таамаглахад хүргэж байна. Эдгээр атомууд нь орчин үеийн шинжлэх ухааны атомуудтай харьцуулвал хүн төрөлхтөний молекулын тухай орчин үеийн үзэл санаатай илүү төстэй. Атомын өөр нэгэн гол санаа бол эдгээр атомуудын хооронд нилээд их нээлттэй орон зай/ хоосон / байх ёстой гэх санаа юм. Люкретус үүний учир шалтгааны таамаглалыг дэвшүүлсэн бөгөөд энэхүү хоосон орон зай нь металиуд нь тэдний үндсэн шинж чанараа өөрчлөлгүйгээр цутгагдаж болдог мөн хий болон шингэн хэрхэн урсаж хэлбэр дүрсээ өөрчилдөг болохыг тайлбарлахад шаардлагатай юм.


Антропологи биологи космологи

[засварлах | кодоор засварлах]

Байгалийн талаархи түүний ажлууд (бүтээлүүд/бичвэрүүд) нь дараах сэдвүүдээр бичсэн номнуудад дурдагдсан байдаг нь: Хүний байгаллаг/төрөлх чанарын тухайд, Бие махбодийн тухайд, Сэрэлийн тухайд, Амтны тухай, Өнгөний тухай, Үрнүүд ургамлууд жимснүүдэд хамаарах шалтгаанууд, Амьтадтай холбоотой шалтгаанууд юм. Тэрээр амьдралынхаа ихэнх хугацааг ургамал болон эрдэс чулуулаг судлах туршин шинжлэхэд зориулан шинжлэх ухаанч сэдвүүдээр бичиж байв. Демокрит анхны хүмүүс анархи, амьтанлаг байдлаар амьдарч байсан ба хоол хүнсээ бэлтгэхээр ганцаар гадагш гарч өвс ногоо, модонд зэрлэгээр ургаж байсан жимсээр амьдарч байсан гэж бодсон.

Тэр тэдгээр хүмүүс зэрлэг амьтдаас айх айдсаасаа болоод нийгмийн зохион байгуулалт руу хөтлөгдсөн гэжээ. Демокрит тэрхүү эхэн үеийн хүмүүст хэл яриа байгаагүй ба яваандаа сэтгэл хөдлөлөө илэрхийлэх болж, төрөл бүрийн объектод бэлгэдэл үүсгэсэн ба энэхүү хэлбэр нь бие биенээ ойлгоход хүргэсэн гэж үзжээ. Тэрээр анхан үеийн хүмүүс маш хөдөлмөрч байж, амьдралын хэрэгцээ болсон ямар ч зүйлгүйгээр: хувцас, гэр бүл, гал, гэршүүлэлт/гаршуулалт, фермийн тухай мэдлэггүйгээр амьдарч байжээ гэсэн. Демокрит анхан үеийн хүн төрөлхтөн сорилт бэрхшээл болон алдаанаасаа суралцсаар, алхам бүр нь шинэ нээлт рүү хөтлөн, өвөл нь агуйд хоргодон, жимс жимсэнээ нөөцлөн хадгалж, оюун ухаан бүр нь шинэ санаа бүрээр бэхжин батжиж ирсэн хэмээн илэрхийлжээ. Демокрит ертөнц нь оргүй хоосноос бүтсэн гэхдээ хаос байдалтай орших жижиг атомууд нь хоорондоо мөргөлдөн дэлхий болон түүн дээрх бүх зүйлийг агуулах илүү том биетүүд болж хэлбэршин тогтсон гэжээ. Тэр олон /дэлхий (гараг) байдаг бөгөөд зарим нь өсч хөгжиж, зарим нь сүйрэн мөхөж байгаа, зарим нь нар сартай, зарим нь бүр хэд хэдэн ч нар сартай гэж таамагласан. Тэрээр /дэлхий/гараг бүр өөрийг эхлэл ба төгсгөлтэй ба өөр дэлхий/гараг эрхэстэй мөргөлдсөнөөр устах боломжтой гэдэг. Демократын космологыг товчоор илэрхийлбэл Russel-ийн хэлсэнчлэн: Дэлхийнүүд/гарагууд дээрх ертөнц үргэлжид солигддог / үүслээс мөхөл хүртэл / яг л голын хөөс мэт / цохигдож, хагарч, дахин үүсдэг /.

Демокритын онол

[засварлах | кодоор засварлах]

Демокритынхаар атом нь ахуйн салшгүй шашин болох тогтмолог шинжтэй.Атом нь үл өөрчөлгдөх шинжтэй бөгөөд хоосон орон зайд зогсолтгүй хөдөлдөг, атом нь хязгааргүй олон төрөл байх бөгөөд атом бүрийн хэлбэр хэмжээ нь ямагт нэг хэвээрээ байна.Тэрээр хуваагдашгүй юмсын задралын эцсийн хэсгүүдийг бүхний анхдагч эхлэл болгон үзсэн. Демокритын онолоор атом нь геометрийн болон физикийн зүйл биш бөгөөд бүх зүйлсийг атомд амгалан тайвнаар багтаадаг. Атомын хооронд байдаг хоосон зай нь харагддаггүй, тэр атомууд нь хуваагдашгүй мөн эвдрэшгүй тэгш хөдөлгөөнд оршиж байдаг ба оршсоор байна. Атомын хязгааргүй тоо болон олон төрөл нь өөр өөр хэмжээ болон хэлбэрээр ялгардаг. Атомын массын тухай Демокрит хэлэхдээ: Харагдашгүй, үзэгдэшгүй зүйлээрээ давуу байснаар илүү энэ нь хэцүү болдог. Гэхдээ түүнийхээр атомын маргаантай асуудал нь жингийн байр байдлын тухай юм. Ливкипп атомын тухай онолыг өргөнөөр авч үзэн хөжгүүлсэн ба Исаак Ньютон энэ санааг нь илүүд үзэж posidonius starbo гэсэн энэ санаанд орлож үүнийгээ Mochus the phoenician гэж нэрлэсэн. Стандфордын философийн тольд тэмдгэлэснээр: энэ шашны үзлийг үндэслэж байгаа баталгаа нь түүхийн баримт баталгааг нь шашны үзлийг өдөөж байдаг. Леусиппус болон Эпикурын хамт Демокрит атомуудын хоорондын холбоо болон хэлбэрүүдийн талаарх хамгийн эртний дүр зурагын төсөөлөлтэй байсан. Тэд хатуу материал оролцож байж атомуудын хэлбэр тэнцэнэ гэж үндэслэсэн(Тайлбарлавал ямар материал оролцож байгаагаас тэр атомын хэлбэр бүрэлдэнэ оролцож байгаа материалтай нь хэлбэр нь ижил байна). Иймээс төмөрийн атомууд нь хатуу мөн хүчтэй эдгээр нь нэг болон барьцалдаж бат бөх болдог, усны атомууд нь толигор гулгамтгай, давсны атомууд, тэдний амтнаас шалтгаалаад тэд хурц мөн үзүүртэй, салхины атомууд хуйларсан мөн хөнгөн, бусад бүх материалуудыг нэвтэлж гарч байдаг. Хүмүүсийн сэрлийн туршлагын аналогыг ашиглан, атомуудын хоорондын хэмжээ болон хэлбэрийг нь тус бүрд нь салгаж ойлгох мөн тэдгээрийн хэсгүүдийн зохион байгуулалтын талаар дүр зураг өгч чадна. Тэр ч байтугай холболтууд нь цорын ганц атомд өгөгдсөн хавсрагсан материалын холбоосоор тайлбарлаж болно: зарим дэгээнүүд болон нүднүүд бусад бөмбөгнүүд болон оймснууд. Демокритынхаар атом нь бусад атомуудтайгаа механикаар харилцан үйлчилж байдаг идэвхгүй хатуу зүйл. Орчин үетэй зөрөлддөг санаа нь атомууд нь идэвхгүй биш куантум механикд атомууд нь цахилгаан болон соронзон оронд харилцан үйлчилдэг байна .

Хоосон таамаглал

[засварлах | кодоор засварлах]

Парменид, Зенон нар нь атомын хоосон таамаглал нь парадоксын хариу гэж үзсэн. Метафизик логикийн үндэслэгч нь хариулахад хэцүү аргумент дэвшүүлдэг. Дэвшүүлж буй санааных нь ач тус нь ямарч хөдөлгөөнгүй оршдог. Аливаа хөдөлгөөн нь хоосон байх шаардлагатай гэж үзсэн бөгөөд юуч болохгүй гэдэг нь юуч оршихгүй гэсэн үг биш юм. Парменид үзэж байснаар хоосон байна гэж хэлэх нь өөрөө юуч үгүй гэсэн үг биш тиймээс хоосон өөрөө байдаггүй. Юуч байхгүй зөвхөн агаар л байгаа гэдгийг туршилтаар батлан харуулахыг Парменид зорьсон. Жишээ нь: Гэрлэн долгион шиг ямар нэг зүйл байдаг гэж үзвэл үнэн хэрэгтээ тэр нь тухайн зүйлтэй хамааралгүй юм. Атомын хөдөлгөөн нь хоосон байх шаардлагатай юм. Тэрхүү хөдөлгөөний учир шалтгааныг ажиглаж туршилт явуулсан боловч Парменид тэрхүү аргументийг үл тоосон. Тэд өмнө нь хоосон байх ёстойг баталсан.

Демокритийн хэлснээр үнэний тухай мэдлэг нь сүбьективийн хүлээж авч байгаа чадвар юм. Мэдрэхүй нь хүн бүрийн хувьд өөр өөр сэтгэгдэл олгодог, дараа нь төрсөн сэтгэгдлээр бид үнэнийг шүүх боломжгүй байдаг. Бид оюун ухаандаа ирсэн үнэний ойлголтыг өөрийн оюун санаагаараа тайлбарлах боломжтой. Мөн бусад амьтдын хувьд хүлээн авах чадвар нь бид нарынхаас эсрэг тэсрэг байдаг. Түүнчлэн мэдрэхүй нь тусгаар юмсыг хүлээж авч байгаа нь адил биш юм. Аль нь үнэн аль нь худал болох сэтгэгдэл нь тодорхойгүй байдаг. Нэг бол юу ч үнэн биш, нэг бол үнэн бидэнд тодорхой бус. Демокрит хэлэхдээ ямар нэгэн хэмжээгээр, эсвэл ямар ч үнэн байхгүй, эсвэл энэ нь бидэнд тодорхойгүй байдаг. Мөн: Демокрит хэлэхдээ: Хатуу эсвэл хүйтэн байсан ч атом бол үл оршихийн бодит үнэн талаар бид юу ч мэдэхгүй учир нь үнэн гэдэг бүхний ёроолд байдаг. Мэдлэгийн хоёр төрөл байдаг. Дээд мэдлэг(legitimate) , дорд мэдлэг (bastart). Дорд мэдлэг гэдэг нь мэдрэхүй, ойлголт хоёртой холбоотой: тийм учраас энэ нь хангалтгүй, сүбьектив байдаг. Учир нь мэдрэмж оюун ухаан нь атомын нөлөөнөөс болж байгаа юм. Эдгээр өөр атомын дүрсүүд нь бидний оюун ухаанд аливаа хэлбэрийг урган гаргахад түлхэц өгдөг.Сэтгэгдлийг мэдэрч дансруу орсоны дараа үзэгдлийн шалтгаануудыг нэг шалгаж чадна, засгийн газрын хуулийн мэдэгдэлүүдийн талаар дүгнэлт гаргаж эдгээр нь юутаы холбоотой гилрүүлэх. Үүний нэг жишээ нь Демокрит нь эртний шинжлэх ухааны сэтгэгч юм. Үйл явц бол шинжлэх ухааны хуримтлуулсан үр дүнг бодогдуулдаг. Гэхдээ Демокритийн хэлснээр мэдлэгийн хоёр төрөл байдаг нэг нь мэдрэхүй нөгөө нь оюун ухаан юм. Энэ нь бүхэлдээ эсвэл өөр хэсгээс авсан индуктив шалтгааны илэрхийлэл юм. Дээд мэдлэг нь оюун ухаанд үнэнийг шүүхэд найдвартай баталгаа болдог ба түүний нэрлснээр дорд мэдлэг нь мэдрэхүйгээс үнэн гэж юу болохыг ялгах чадвар бий болгодог. Дараа нь дорд мэдлгээс дээд мэдлгийг илүүд үзэж цааш нь: Дорд мэдлэг ямар ч жижиг зүйлийг хараад, сонсоод, үнэрлээд, атлаад асуудлыг шалгаж түүний дараа дээд мэдлэг нарийн ойлголт бий болгодог. Түүний үгнээс иш татахад: Эдгээр төрөл нь дорд мэдлэгт хамаардаг: Өнгө, үнэр, амт, сонсох, мэдрэх, харах. Бусад салангид зүйл нь дээд мэдлэгт ордог. Тэрээр дээд мэдлгийг дорд мэдлэгээс илүүд үздэг. Дорд мэдлэг нь удаан харж, сонсож, атлаж, үнэрлэж мөн хүрж чадахгүй болох үед дээд мэдлэг нь материйн заавал сорилтонд орж биеийн хэсэг хүлээн авах боломжтой байдаг. Мөн тэрээр нотлохдоо : Гэхдээ бид бодит байдал дээр тодорхой ойлголтыг шилжилтийн дагуу юмсыг (атом) дээдрүү оруулан хэвлэж болно. Иймээс : Демокрит Персийн хаан болсон гэхээсээ илүү учир шалтгааныг олохыг хүсдэг.

Ёс зүй болон Улс төр

[засварлах | кодоор засварлах]

Демокритын ёс зүй болон улс төрийн сургаал нь ихэвчлэн махизмтай холбогддог. Стандфордын философийн нэвтэрхий толинд: хэдий ёс зүйн сургаал нь олон боловч, Демокритын “ёс зүйн үзэл баримтлал”д когерентдүрслэл бүрдүүлэхэд хэцүү мөн Демокритыг чухам ямар үзэлд оруулах нь хэцүү юм. Тэрээр “Тэгш байдал бол хаа сайгүй сайхан” гэж хэлсэн боловч тэрээр энэ хандлагадаа эмэгтэйчүүд болон боолуудыг оруулаагүй байна. Ардчилал дах ядуурал нь дарангуйлал доорх хөгжилөөс дээр, энэ шалтгаанаар эрх чөлөөг боолчлолоос дээгүүр тавьжээ. Хүчтэй хүмүүс нь “өөрсдөөсөө авч ядуу хүмүүс өгөн тэдэнд тусалж дэмжиж, ингэснээр энэрэл үүсч мөн ганцаардал бус найрамдал үүсч мөн хамтын хамгаалал болон оршин суугч нарын дунд гэрээ хэлэлцээр гээд олон сайн зүйлүүд бүрэлдэнэ”. Мөнгө нь өгөөмөр байдал болон хандив байдлаар ашиглагдах, мөнгө нь нийт нийгэмд бодлоггүй замааар ашиглагддаг- хэн хэгний хүүхдийн төлөө их хэмжээний хуримтлал бий болгох нь ховдог сэтгэл юм.Тэр хэлэхдээ мөнгийг хэрэггүй болгохгүй гэж буруу замаар ашиглах нь “хамгийн буруу”. Тэрээр эд баялагийн тал дээр хоёрдмол санаатай байж бие даасан байдлаас маш доогуур үнэлсэн. Тэрээр хүчирхийлэлд дургүй байсан ч энхтайвнытөлөө тэмцэгч байгаагүй: тэр хотынхнийг дайнд бэлэн байхыг анхааруулдаг байсан, мөн нийгэм нь гэмт хэрэгтэн эсвэл дайсныг хууль дүрэм, гэрээ эсвэл тангарагийн дагуу цаазлах нь зөв гэдэгт итгэж байсан. Сайн чанар нь хүний төрөлх мөн чанар бус туршлага болон хүмүүжлээс гарч ирдэг гэдэгт тэр итгэж байсан. Тэрээр ёс суртахуунгүй нэгнээс зайгаа барих хэрэгтэй гэдэгт итгэж байсан, ийм байдалтай ойр байх нь дутагдал болно гэж үзэж байсан. Удирдах хэцүү уур уцаарыг рационал байдлаар дарах ёстой. Хөршийнхөө бүтэлгүйтсэн байдлаас сэтгэл ханамж авдаг хүмүүс тэдний хувь тавилан нь нийгмээс хамааралтай, мөн тэд өөрсдөөсөө л ямар нэгэн жаргалыг булааж байна гэж ойлгүх хэрэгтэй. Демокрит аз жаргалыг сүнстэй холбоотой гэж итгэдэг байсан. Тэр ямар нэг багхан зовлонтой сэтгэл хангалуун амьдралыг дэмждэг байсан, учир тэрээр залхуурал эсвэл завгүй байдлын аль нь ч аз жаргалд хүргэхгүй гэж үзсэн. Сэтгэл хангалуун байдал нь тэвчээртэй, бодлоготой байдлаас с ирдэг гэж тэр хэлээд; сэтгэл ханамжтай байхын тулд боломжтой зүйл дээр эргэцүүлэл хийн өөртөө байгаа зүйлд ханамжтай байж- атаархал эсвэл бахархалыг багасгах. Демокрит үрэлгэн байдлыг зөвшөөрсөн, учир нь цэнгэл болон баяр хөөр нь аз жаргал болон амар амгаланд чухал байдаг. Тэрээр хэлэхдээ боловсрол бол сайн сайхан эрэл хайгуул, гэхдээ утга учиргүйгээр сурах нь алдаатай хэмээн сэрэмжлүүлжээ.

Антропологи биологи космологи

[засварлах | кодоор засварлах]

Байгалийн талаархи түүний ажлууд (бүтээлүүд/бичвэрүүд) нь дараах сэдвүүдээр бичсэн номнуудад дурдагдсан байдаг нь: Хүний байгаллаг/төрөлх чанарын тухайд, Бие махбодийн тухайд, Сэрэлийн тухайд, Амтны тухай, Өнгөний тухай, Үрнүүд ургамлууд жимснүүдэд хамаарах шалтгаанууд, Амьтадтай холбоотой шалтгаанууд юм. Тэрээр амьдралынхаа ихэнх хугацааг ургамал болон эрдэс чулуулаг судлах туршин шинжлэхэд зориулан шинжлэх ухаанч сэдвүүдээр бичиж байв. Демокрит анхны хүмүүс анархи, амьтанлаг байдлаар амьдарч байсан ба хоол хүнсээ бэлтгэхээр ганцаар гадагш гарч өвс ногоо, модонд зэрлэгээр ургаж байсан жимсээр амьдарч байсан гэж бодсон.

Тэр тэдгээр хүмүүс зэрлэг амьтдаас айх айдсаасаа болоод нийгмийн зохион байгуулалт руу хөтлөгдсөн гэжээ. Демокрит тэрхүү эхэн үеийн хүмүүст хэл яриа байгаагүй ба яваандаа сэтгэл хөдлөлөө илэрхийлэх болж, төрөл бүрийн объектод бэлгэдэл үүсгэсэн ба энэхүү хэлбэр нь бие биенээ ойлгоход хүргэсэн гэж үзжээ. Тэрээр анхан үеийн хүмүүс маш хөдөлмөрч байж, амьдралын хэрэгцээ болсон ямар ч зүйлгүйгээр: хувцас, гэр бүл, гал, гэршүүлэлт/гаршуулалт, фермийн тухай мэдлэггүйгээр амьдарч байжээ гэсэн. Демокрит анхан үеийн хүн төрөлхтөн сорилт бэрхшээл болон алдаанаасаа суралцсаар, алхам бүр нь шинэ нээлт рүү хөтлөн, өвөл нь агуйд хоргодон, жимс жимсэнээ нөөцлөн хадгалж, оюун ухаан бүр нь шинэ санаа бүрээр бэхжин батжиж ирсэн хэмээн илэрхийлжээ. Демокрит ертөнц нь оргүй хоосноос бүтсэн гэхдээ хаос байдалтай орших жижиг атомууд нь хоорондоо мөргөлдөн дэлхий болон түүн дээрх бүх зүйлийг агуулах илүү том биетүүд болж хэлбэршин тогтсон гэжээ. Тэр олон /дэлхий (гариг) байдаг бөгөөд зарим нь өсч хөгжиж, зарим нь сүйрэн мөхөж байгаа, зарим нь нар сартай, зарим нь бүр хэд хэдэн ч нар сартай гэж таамагласан. Тэрээр /дэлхий/гариг бүр өөрийг эхлэл ба төгсгөлтэй ба өөр дэлхий/гариг эрхэстэй мөргөлдсөнөөр устах боломжтой гэдэг. Демократын космологыг товчоор илэрхийлбэл Russel-ийн хэлсэнчлэн: Дэлхийнүүд/гаригууд дээрх ертөнц үргэлжид солигддог / үүслээс мөхөл хүртэл / яг л голын хөөс мэт / цохигдож, хагарч, дахин үүсдэг /.