Дирк ван Тихелт
| тамирчны тухай | ||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Бүтэн нэр | Dirk Van Tichelt → Дирк ван Тихелт | |||||||||||||||
| Төрсөн өдөр | 1984 оны 6 сарын 10 | |||||||||||||||
| Төрсөн газар | Бельги, Фландр, Тюрнхаут | |||||||||||||||
| Улс, орон | ||||||||||||||||
| Тамир, спорт | эрэгтэй жүдо | |||||||||||||||
Хураасан медаль
| ||||||||||||||||
| 2016-09-01-ы байдлаар мэдээлэв. | ||||||||||||||||
Дирк ван Тихелт (1984 онд төрсөн) — Бельгийн жүдочин.
Тамирчин
[засварлах | кодоор засварлах]Дирк ван Тихелт жүдогийн 73 кг жинд барилддаг.
Дирк ван Тихелт 2008 оны олимпод Расул Бокиевт, 2012 оны олимпод Николас Делпополод ялагдаж байв. 2016 оны Рио-де-Жанейрын олимпод хагас шигшээд Оно Шоохэйд дийлдсэн ч Миклош Унгвариг ялж хүрэл медаль зүүсэн.
2009 оны Роттердамын ДАШТ, 2013 оны Рио-де-Жанейрын ДАШТ-ээс тус тус хүрэл медаль хүртсэн.
2008 оны Европын аварга, 2015 оны Европын наадмын хүрэл медальтай.
Хувь хүн
[засварлах | кодоор засварлах]Дирк ван Тихелт 1984 оны 6 сарын 10-нд Бельги улсын Фландр мужийн Антверпен аймгийн Тюрнхаут хотод төрсөн.
Олимпоос хүрэл медаль авсаны дараа буюу 2016 оны 8 сарын 8-нд Рио-де-Жанейрын Копакабана далайн эрэгт байхад нь танхай этгээд түүний нүүр лүү хэд хэдэн удаа цохиж, гар утсыг нь дээрэмдэн зугтааж байв.