Jump to content

Долгорын Загдаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Үндэсний бөхийн улсын начин Долгорын Загдаа Булган аймгийн Могод суманд 1950 онд төрсөн. Бага, дунд сургуулиа дүүргээд эцэг эхтэйгээ мал маллаж байгаад 1967 оноос бөхтэй холбогдож, бөх болох гараагаа эхэлсэн. 1973 онд хотод орж ирээд Хүч нийгэмлэгт тамирчин, цагдаагаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ.

Барилдааны амжилт

[засварлах | кодоор засварлах]

Улсын наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]

1. Шөвгөрсөн амжилт

Он Амжилт Бөхийн тоо
1975 АХ-ын 54 жилийн ойн наадамд улсын заан У.Пүрэвээр дөрөв, даян аварга С.Цэрэнгээр тав даван шөвгөрч " Монгол улсын начин " цол хүртсэн. 512

2. Дөрөв давсан амжилт

Он Амжилт Бөхийн тоо
1973 АХ-ын 52 жилийн ойн баяр наадамд дөрөв давж тавын даваанд даян аварга С.Цэрэнд өвдөг шороодсон. 512
1974 АХ-ын 53 жилийн ойн баяр наадамд дөрөв давж тавын даваанд улсын заан Ө.Эрдэнэ-Очирт өвдөг шороодсон. 512
1979 АХ-ын 58 жилийн ойн баяр наадамд дөрөв давж тавын даваанд улсын арслан Д.Цэрэнтогтоход өвдөг шороодсон. 512

Аймгийн наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]
Он Амжилт Бөхийн тоо
1971 Булган аймгийн баяр наадамд цэргийн арслан Н.Батчулуунаар долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. 128
1972 Булган аймгийн баяр наадамд цэргийн арслан Н.Батчулуунаар долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цолоо батлан чимэг нэмсэн. 128