Дорнод аймгийн Хөгжимт драмын театр

Дорнод аймгийн Хөгжимт Драмын теарт - Дорнод аймгийн Соёл, урлагийн байгууллага.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Тус театр 1948 онд байгуулагдсан орон нутгийн ууган театрын нэг юм. 1978 онд Ардын жүжигчин Вандангийн Боролдойн санаачилгээр Сонгодог найрал хөгжим бий болсон.

Орчин үе[засварлах | кодоор засварлах]

Алтангадас одонт Дорнодын Хөгжимт драмын театрынхан түүхт 70 жилийн ойгоо 2018 оны 9 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлжээ. Тус театрын уран бүтээлчид ойдоо зориулж шинэ уран бүтээлийн концерт, СD гаргахаар төлөвлөөд байна. Мөн театрын сүлд дуу болох “Тал нутгийн урлагийн сүмдээ мөргөе” дууны аяыг шинэчлэх зорилгоор ая зохиогчдын дунд уралдаан зохион байгуулжээ.

Тус театрт 64 уран бүтээлч, аж ахуйн ажилтнууд нийлээд нийт 79 хүн ажиллаж байгаа ажээ.

Өнгөрсөн 70 гаруй жилийн хугацаанд тус театраас Ардын жүжигчин 1, Монгол Улсын Гавьяат цолтон 13, Соёлын тэргүүний ажилтан 140 гаруй төрөн гарчээ.

2023 оны "Эр хадны нулимс" жүжиг аймагтаа 10 удаа тоголсон, Улаанбаатар хотод 11-р сарын 27-нд тоглож байна.

Дорнодын театр "Гэгээн муза" 5 удаа оролцсож 2 удаа шагналыг хүртсэн.

Театрын даргаар СТА, Лхүндэвийн Наранхүү, Маркетингийн албаны дарга Батсайхан Цэрэннадмид, найруулагч Батаагийн Мөнх-Амьдрал Ами, Хөгжмийн зохиолч Ө.Ариунбаатар нар ажиллаж байна.