Jump to content

Дулаан цацралын Кирхгофын хууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Мөн үзэх: Кирхгофын нэрээр нэрлэгдсэн бусад хуулиуд - Кирхгофын хуулиуд.

Термодинамикт Дулаан цацралын Кирхгофын хууль буюу заримдаа Кирхгофын хууль гэж хэлэгддэг энэ хууль нь халсан биеийн цацрал болон шингээлтийг харуулсан ерөнхий илэрхийлэл юм. Термодинамик тэнцвэрийн ерөнхий асуудлуудаас улбаалан 1859 онд Густав Кирхгоф энэ саналыг дэвшүүлэн тавьсан (1861 онд батлагдсан).

Зарим тэг биш температурт бие цахилгаан соронзон энерги цацруулдаг. Хэрэв энэ нь абсолют (төгс) хар бие бол тусч буй бүх гэрлийг шингээж хар биеийн цацралын томъёо ёсоор энерги цацруулна.