Думаажавын Баатар

Думаажавын Баатар (1941 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Таринь хэмээх газар төрсөн-) -Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч 1991-1996 онд, биофизикч, генетикч.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1965 онд ЗХУ-д Москвагийн Их Сургуулийг биофизикч мэргэжлээр төгсжээ.

1965-1969 онд ЗХУ-ын ШУА-ийн Ерөнхий Генетикийн хүрээлэнд “Селекцийн туйлшрал үүсэх шалтгаан” сэдвээр биологийн ухааны дэд эрдэмтэн (Ph.D), 1982 онд “Шинэ хэвшлийн саарал каракуль хонь бий болгосон экологи генетикийн үндэс” сэдвээр шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан.

1990 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдож, академич хэргэм хүртжээ.

1969-1990 онд ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Генетикийн лабораторийн эрхлэгч, Биотехнологийн хүрээлэнгийн захирал,

1991-1996 онд ШУА-ийн ерөнхийлөгч,

1996-2015 онуудад Биологийн хүрээлэнгийн Генетик нөөцийн лабораторийн эрхлэгч,

2017 оноос Улаанбаатар Их Сургуульд багшаар ажиллаж байна.

Малын генетик болон биологийн идэвхт байгалийн нэгдлүүдийн мэдрэлийн эсэд үзүүлэх нөлөөг судалдаг эрдэмтэн.