Дэлхийн Уйгуруудын Хуралдай
Дэлхийн Уйгуруудын Хуралдай (уйг. دۇنيا ئۇيغۇر قۇرۇلتىيى, Dunya Uyghur Qurultiyi; Хятад: 世界维吾尔代表大会, Shìjiè Wéiwúěr Dàibiǎo Dàhuì; заримдаа Англи: World Uyghur Congress гэдгээс Дэлхийн Уйгуруудын Конгресс гэж бичигддэг нь) — БНХАУ-ын Шинжаан - Уйгурын өөртөө засах оронд болон бас бус газар суух "Уйгур угсаатны эрх ашгийг төлөөлөх"[1] зорилготой гадаад оронд дүрвэн гарсан Уйгуруудын эрхлэн ажиллуулдаг олон улсын байгууллага юм.
Дэлхийн Уйгуруудын Хуралдайгаас тус байгууллагын үйл ажиллагаа нь Дорнод Түрэгстан дахь Хятадын эзлэн түрэмгийлэл болон тэндэх шашин шүтэх эрхгүй байдал, төвөөс зангидан удирдаг дэглэм, хядлага зэрэг төрийн бодлогыг хүчирхийллийн бус энх тайванч аргаар идэвхтэйгээр илчлэн эсэргүүцэхэд оршино гэж тодорхойлсон байдаг.[2]
Харин Хятадын засгийн газраас тодорхойлохдоо тус байгууллага болон түүний алан хядагч айлган сүрдүүлэгч салбар бүлгүүд Хятад улсыг салган бутаргахын төлөөх "хууль бус үйлдэл"-ээ зөв зүйтэй мэт харагдуулахаар оролдож байна гэсэн байдаг.[3]
Зүүлт
[засварлах | кодоор засварлах]- ↑ Alingod, Chris. Ethnic Clashes In China Continue As White House Calls For Restraint (Memento 16. Долоодугаар сар 2009 цахим архивт). AHN. 7 July 2009
- ↑ http://www.globalsecurity.org/military/world/para/uighur.htm
- ↑ Shen (2007), p. 101.