Jump to content

Дэлхийн оюуны өмчийн байгууллага

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Төв байр. Женев хот

Дэлхийн оюуны өмчийн байгууллага (ДОӨБ, франц. Organisation Mondiale de la Propriété Intelectuelle, OMPI; англи. World Intellectual Property Organization, WIPO) - НҮБ-ын 15 төрөлжсөн байгууллагын нэг юм. 1967 оны 7-р сарын 14-нд Стокхольм хотноо Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагыг байгуулах тухай конвенцид гарын үсэг зурсаны дагуу ДОӨБ нь улс орнууд болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах замаар оюуны өмчийг дэлхий даяар сурталчлах, хамгаалах зорилгоор байгуулагдсан. 1970 оны 4-р сарын 26-нд уг Конвенц хүчин төгөлдөр болсноор үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Одоогийн Ерөнхий захирал нь Сингапурын Оюуны өмчийн газрын дарга асан Дарен Танг (англи. Daren Tang Heng Shim; хятад: 邓鸿森) бөгөөд 2020 оны 10-р сарын 1-нд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн. 2008-2020 онд австралийн хуульч Фрэнсис Гарри ерөнхий захирал байсан.

2023 оны байдлаар дэлхийн 193 улс орнууд ДОӨБ-ын гишүүн болоод байна. ДОӨБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар буюу Олон улсын товчоо нь Женев хотод байрладаг бөгөөд 90 гаруй орны төлөөлөлсөн ажилтнуудтай юм.

1998 оноос хойш Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын "Worldwide Academy " нь оюуны өмчийг хамгаалах чиглэлээр хүний ​​нөөцийг бэлтгэж байна. Интернэтээр дамжуулан мэдлэг олж авах боломжтой зайны сургалтын төвтэй. Мөн үндэсний Оюуны өмчийн байгууллагуудын үйл ажиллагааг онлайнаар холбодог дэлхийн оюуны өмчийн сүлжээ болох "WIPOnet"-ийг бий болгох төсөл нь онцгой анхаарал татаж байна.

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гишүүн орнуудын газрын зураг

2000 оны 9-р сард Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас “Олон улсын оюуны өмчийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарч 2001 оноос хойш жил бүрийн 4-р сарын 26-нд тэмдэглэдэг болсон (1970 оны 4-р сарын 26-нд ДОӨБ-ын Конвенц хүчин төгөлдөр болж үйл ажиллагаагаа эхэлсэн өдөр).

Байнгын үйл ажиллагаатай байнгын хороонууд

[засварлах | кодоор засварлах]
  • Патентын тухай хуулийн байнгын хороо (англи. Standing Committee on the Law of Patents — SCP)
  • Барааны тэмдэг, үйлдвэрийн загвар, газар зүйн заалтын тухай хуулийн байнгын хороо (англи. Standing Committee on the Law of Trademarks, Industrial Designs and Geographical Indications — SCT).
  • Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн байнгын хороо (англи. Standing Committee on Copyright and Related Rights — SCCR).
  • Мэдээллийн технологийн байнгын хороо (англи. Standing Committee on Information Technologies — SCIT).