Дэлхийн цөм

Дэлхийн бүтэц (хэмжээ харгалзаагүй, cхем)

Дэлхийн дундаж нягт 5515 кг/м3, харин гадаргуугийн дундаж нягт 3000 кг/м3 тул Дэлхийн цөмийг харьцангуй илүү нягттай гэж үздэг ба энэ нь сейсмийн судалгаагаар батлагддаг байна. Дэлхийн үүслийн эхний үед, ойролцоогоор 4.5 тэрбум жилийн орчим, хүнд нэгдлүүд дэлхийн төвд, хөнгөн нь дэлхийн царцдас руу шилжин, ялгаралт явагдсаны үр дүнд, Цөм нь үндсэндээ төмөр (80%), никель, мөн багахан хэмжээний бусад химийн элементээс тогтоно.

Сейсмийн судалгааны үр дүнд цөм нь гадаад ба дотоод цөмөөс тогтдог болохыг тогтоосон. Хатуу дотоод цөмийн радиус ~1220 км ба аглуун гадаад цөм 1220-3400 км радиуст (дэлхийн төвөөс) оршино. Зарим судлаачид дотоод цөмийг зөвхөн төмөр бүрдүүлнэ гэж үзэх нь бий. Гадаад цөм нь төмөр, никель, бага хэмжээгээр бусад химийн элементийг агуулна.

Гадаaд цөмд явагдах конвекцийн урсгал ба дэлхийн эргэлт нь Дэлхийн соронзон оронг үүсгэдэг (Динамо онол) ба дотоод цөм нь гадаад цөмийн үүсгэж буй соронзон орныг зөвхөн тогтворжуулдаг байна. Дотоод цөм нь жилд, дэлхийн эргэлтээс 0.3-0.5 градусаар илүү хурдан эргэдэг гэж зарим эрдэмтэд таамаглаж байна [1][2].

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Дэлхийн бүтэц – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Kerr, Richard A. (26 August 2005) "Earth's Inner Core Is Running a Tad Faster Than the Rest of the Planet" Science 309(5739): p.1313;
  2. Chang, Kenneth (26 August 2005) "Scientists Say Earth's Center Rotates Faster Than Surface" The New York Times Sec. A, Col. 1, p.13;

Stub icon

Энэ газар зүйн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ геологийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.