Дэлхээ тогторгоно

Дэлхээ тогторгоно - (Латин: Kochia prostrata), (Орос: Кохия простертая)

Ургамлын тайлбар[засварлах | кодоор засварлах]

Цэгээн ногоон өнгөтэй, 10-30 см өндөр ургадаг сарвагар иштэй хагас сөөг ургамал. Иш ёзоорын хэсэгтэй бага зэрэг модожсон байна. Богинохон цагаан үсээр нягт хучигдсан шугаман хэлбэрт навчтай. Сийрэг түрүү хэлбэрт баг цэцэгтэй хөрсөнд эгц орсон урт бүдүүн үндэстэй. Хавар эрт ургаж эхлэх ба өвөл мөчрөө сайн хадгална. Маш жижиг хар өнгийн үртэй. Ганг сайн тэсвэрлэх бөгөөд услахад ургац нь их нэмэгдэнэ.

Тархалт[засварлах | кодоор засварлах]

Уулын чулуу хайрга бүхий хажуу, бэл, нимгэн элс марцлаг болон элсэрхэг хээр зэрэг газраар армаг тармаг таруу ургана.[1]

Ашигласан материал[засварлах | кодоор засварлах]

  1. [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 133]

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]