Дэмбэрэлийн Чойжамц

Дэмбэрэлийн Чойжамц (1951 онд Төв аймгийн Бүрэн сумын нутагт төрсөн)- Монгол Улсын Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Д.Чойжамц 1951 онд Төв аймгийн Бүрэн сумын нутагт төрөөд 1956 онд тэдний гэр бүл хотод нүүж иржээ. Эцэг Дэмбэрэл нь хотод номын худалдааны газар нярав хийсэн байна.

Тэрээр 8-р ангиа нийслэлийн 22-р дунд сургууль, 10-р ангиа нийслэлийн 28-р дунд сургуульд сурч төгссөн.

1976 онд Шашны дээд сургуулийг онц дүнтэй төгсөөд Гандантэгчэнлин хийдэд голч ламаар долоон жил ном хурсан.

1983 онд Энэтхэгийн Дармасалад гүн ухааны дээд сургуульд гурван жил суралцсан байна.

1986-1992 онд Гандантэгчинлэн хийдийн дэд хамба, Да ламын мяндаг тушаалыг хашиж байсан.

Д.Чойжамц нь 1992 оны наймдугаар сарын 20-ны билэгт сайн өдөр Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба хэмээх өндөр дээд хариуцлагатай мяндаг тушаалыг хүлээн авсан байдаг. Хорин есдүгээр Хамба Номун хан, гавж Дэмбэрэлийн Чойжамц нь Гандантэгчэнлин хийдийн дэд хамба, Да ламын мяндаг тушаалыг  1986-1992 онд хариуцлагатайгаар хашиж байсан. Монголын бурханы шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн хурлын 2018 оны есдүгээр сарын 29-ний өдрийн нэгдүгээр тогтоолоор Өндөр гэгээний үеэс улиран залгамжлагдсан Хамба номун ханы дамжлага, Гандантэгчэнлин хийдийн шашинд зүтгэсэн гавъяа, тус хийдийг тэргүүлж байсан тэргүүн хамба нарын үйлс бүтээл зэргийг үнэлэн дүгнэж 1944 оноос тус хийд тэргүүн хамба ламын өндөр мяндаг тушаалыг хашиж байсан хамба лам нарт Хамба номун хан цол хэргэмийг нөхөн өргөмжилөн олгосон түүхтэй.

Уг тогтоолыг дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2021 оны зургадугаар сарын 14-ний өдөр зарлиг буулган Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба ламд “Хамба номун хан” цол хэргэм өргөжилснийг соёрхож баталсан байдаг.

2023 оны 10-р сарын 15-нд Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Дэмбэрэлийн Чойжамц ажил албанаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна.