Дэмидийн Хишигт
Дэмидийн Хишигт (1931 онд төрсөн Архангай аймгийн Хашаат сумын “Гүнгийн өвөпжөө” гэдэг газар төрсөн) -Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч, кино зохиолч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр 1944 онд 3-р ангид байхаасаа л кино урлагтай сэтгэлийн сэжмээр холбогджээ. Учир нь тэр үед Архангайн Булган ууланд “Цогт тайж” киноны зураг авалт болоход тэрээр ихэд сонирхож байсан бөгөөд Т.Цэрэндэндэв гуай “Хүрч ирээд манай ажилд тусал” гээд тулаан болсон зураг авалтын дараа талбай дээрээс жүжигчдийн нум сум, илд, бамбай, жад зэргийг цуглуулан ангилж хураах ажил хийж шанд нь чихэр авдаг байсан тухай дурсжээ.
1947 онд дунд сургуулиа төгсөөд шууд Урлагийн сургуульд сурч 1950 онд төгсөөд Хүүхдийн төв театрын анхны жужигчдийн нэг, туслах найруулагч болжээ. 1951 онд Монголын Хүүхдийн төв театр нээгдэхэд орж 1957 он хүртэл жүжигчинээр ажилласан байна.
1957-1959 онд ЗХУ-ын Ленинград хотод Кино урлагийн Дээд Сургуульд сурч эрүүл мэндийн шалтгаанаар дундаас нь буцсан байна. 1959 онд ирээд Монголкино үйлдвэрт ассистент найруулагчаар ажилласан юм. Дорнод аймгийн Хөгжимт Драмын театрын уран сайхны удирдагч, , баримтат киноны найруулагч,
1967 онд ЗХУ-ын Москва хотод Зурагт радиогийн 6 сарын курс төгсөөд 1967-1991 онд Монгол телевизэд найруулагч, 1991 оноос Радио Телевизийн Дээд сургуулийн багшаар ажилласан байна.
Дэмидийн Хишигт 1991 онд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулсан байна.
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]”Монгол гэр”, “Монгол хеөмий”, “Монгол эмээп”, “Ингэн эгшиг”, "Хөвсгөл", “Дэмбээ” зэрэг 100 орчим баримтат кино, “Учиртай гурван толгой” кино дуурь найруулж, “1962 онд “Баясгалан”, “1964 онд “Тус биш ус”уран сайхны кинонуудыг найруулсан, "Алтан өргөө" кинонд туслах найруулагчаар ажилласан бөгөөд 1966 онд “Нөмрөг хадны цуурай”, 1983 онд ‘Гарьд магнай”, 1990 онд “Тод магнай”, 1994 онд “Цэц магнай” киноны зохиолуудыг Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын хамтаар бичиж, “Цэргийн хүү” киноны Навааны дурийг дэпгэцнээ бүтээсэн байна.
Тэрээр мөн “Эрх цагаан”, “Тус”, “Эвтэй дөрвөн амьтан” зэрэг Монголын хамгийн анхны хүүхэлдэйн киноны найруулагчаар ажиллсан байна.
2023 оны 2-р сард Соёл урлагийн их сургуулиас санаачилж түүний уран бүтээлийн тухай "Дэмидийн Хишигт" ном гаргасан байна.