Европын Төв Банк
Европын Төв Банк - (Англи: European Central Bank, ECB) евро мөнгөн тэмдэгт хэрэглэж буй орнуудын төв банк. 1998 оны зургаадугаар сарын 1-нд байгуулагдсан бөгөөд төв байр нь Германы Майны Франкфуртад байрладаг. Банкны удирдлагад Европын Холбооны бүх гишүүн орнуудын төлөөлөл ордог. Европын Төв Банк Европын Холбооны бусад байгууллагаас бүрэн хамааралгүй бие даасан байгууллага юм.
Банкны үндсэн үйл ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]- "Евро"-гийн бүсэд мөнгө-зээлийн бодлого хэрэгжүүлэх;
- Евросистемийн албан ёсны нөөцийг (алт, валютын) удирдан зохицуулах;
- Евро мөнгөн тэмдэгт гаргах;
- үндсэн хүүгийн хэмжээг тодорхойлох;
- Европын Төв Банкны үндсэн зорилго- евро бүсэд үнийн тогтвортой байдлыг хангах (евро бүсэд хэрэглээний үнийн өсөлтийн индекс 2% -иас хэтрэхгүй байх ёстой).
Удирдлага
[засварлах | кодоор засварлах]Европын Төв банкны удирдлага нь Гүйцэтгэх Зөвлөл (Executive Board) болон Удирдах Зөвлөлөөс (Governing Council) бүрддэг бөгөөд үүнд евро бүсийн орнуудын үндэсний төв банкуудын захирлуудын зөвлөлийн гишүүд, ерөнхийлөгч нар багтдаг. Тус байгууллагыг 8 жилийн хугацаатай сонгогдсон Европын Төв Банкны ерөнхийлөгч удирддаг байна.
Өнөөгийн байдлаар Гүйцэтгэх Зөвлөлд Удирдах Зөвлөлийн саналын дагуу Европын парламентаас баталдаг 6 хүнд ордог байна. Үүнд:
- Кристин Лагард ЕТБ-ны Ерөнхийлөгч
- Витор Констанцио, дэд ерөнхийлөгч
- Питер Прает, Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүн;
- Сабина Лаутеншлёгер, Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүн;
- Ив Мерш, Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүн;
- Бенуа Кёре, Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүн.