Есүсийн Нийгэмлэг

Есүсийн Нийгэмлэг буюу Иезут нь Христ итгэлийн Ромын католик шашны санваартнуудын бүлгэм юм. Үндэслэгч нь Испанийн Лояла нутгийн Гэгээн Игнатий. Есүсийн Нийгэмлэгийн удирдах төв нь Итали улсын Ром хотод оршдог, дэлхий даяар 17000 гаруй гишүүнтэй.