Жамсрангийн Баясах
Жамсрангийн Баясах (1955 онд Улаанбаатар хотод төрж, 2025 оны 6-р сарын 19-нд Улаанбаатар хотод нас барсан) МУИС-ийн профессор, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирлын алба, ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, Монгол Улсын Гавьяат багш, Түүхийн шинжлэх ухааны доктор (ScD), профессор, хятад судлаач. 1991 онд МУИС-ийн бүрэлдэхүүнд Олон улсын харилцааны сургуулийг үүсгэн байгуулж, Монгол Улс дотооддоо Олон улсын харилцааны мэргэжилтэн бэлтгэх үндэс суурийг тавьсан гавьяатан. Тэрээр Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор Лхамсүрэнгийн Жамсрангийн хүү юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1973 онд Улаанбаатар хотод Зөвлөлтийн 3-р дунд сургууль төгссөн.
1973-1974 онд Улсын Багшийн дээд сургуулийн түүхийн ангид элсэн сурсан.
1974-1979 онд ЗХУ-ын Ленинградын их сургуулийн Дорно дахины факультетэд хятад хэл-түүхийн ангид сурч төгссөн.
1979-1982 онд ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан.
1982-1989 онд МУИС-ийн Гадаад хэлний тэнхимд багш, тэнхимийн эрхлэгч, профессор.
1990-2010 онд АНУ, Энэтхэг, Нидерланд, Япон, Хятад, Франц, ОХУ зэрэг 10 гаруй улсад илтгэл тавьж байсан.
1991-1998 онд МУИС-ийн Олон Улсын харилцааны дээд сургуулийн анхны захирал.
1999-2018 онд МУИС-ийн ОУХС-ийн тэнхимийн эрхлэгч,
2010-2018 онд ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал.
2018-2019 онд ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд
2023-2025 онд Монгол-Хятадын Хүмүүнлэгийн Академи Дээд сургуулийн зөвлөх профессор.
Эрдмийн зэрэг
[засварлах | кодоор засварлах]1989 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнд дэд эрдэмтний зэргийг “Өмнөд Сүн улсын элч нарын тэмдэглэл XIII зууны Монголын түүх, угсаатны зүйн сурвалж болох нь” сэдвээр, 2004 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнд “Их Монгол улсын түүхэнд холбогдох хятад хоёр сурвалж бичиг” сэдвээр Түүхийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. 1993 онд МУИС-ийн дэд профессор, 1997 онд МУИС-ийн профессор цол хүртсэн.
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]Хэрээд Жамсрангийн Баясах. “Их Монгол улсын түүхэнд холбогдох Хятад хоёр сурвалж бичиг”: Чжао Хун “Монгол татаарын бүрэн тэмдэглэл”. 1221 он. Хянан тохиолдуулсан МУ-ын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Хэрээд Л.Жамсран. Улаанбаатар хот. 2005 он г.м. олон арван бүтээл туурвисан, Гадаадын олон оронд уригдан лекц уншсан, олон судалгааны төсөл хэргэжүүлсэн эрдэмтэн байлаа.