Жанжин баг
Жанжин баг нь Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харъяа баг юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1923 онд "Цэцэрлэг мандалын " аймгийн Гурван сайхан уулын хошууг гурван сум болгон хувааж 2-р Хонгор сум буюу одоогийн Баяндалай, Хүрмэн, Ноён сум болгон хуваасан бөгөөд өрх айлуудыг багийн зохион байгуулалтад оруулсан байна. Энэ үест улсын хилийн харуул Цахир, Улаан дэл, Цохиогийн хэцээр байсан бөгөөд хил орчмоор нутаглаж байсан олон өрх айл сум багийн тодорхой харъяалалгүй үлдсэн байна. Ингээд 1933-1935 оны хооронд аймгийн төлөөлөгч хүүхдэй хэмээх Содномбалжир гэгч хүн хил орчмын өрх, айлыг нутгийн гүн рүү нүүлгэн шилжүүлж Хүрмэн сум 2-р Хонгор сумдад харъяалуулах шийдвэрийг гаргуулжээ. Хил орчмоор нутаглаж байсан 239 өрх, 519 хүн, 16329 толгой мал нүүж ирсэн байна. Энэ үед 1936 оны намар Баяндалай сумын 3-р баг нэртэй Зурамтайн хэцэд шинээр баг байгуулагдаж байсан нь одоогийн Жанжин багийн үүсэл үндэс байсан бөгөөд анхны багийн даргаар нь Жангаагийн Жагварал гэгч хүн ажиллаж байжээ.
Ингээд эх орны дайны дараа 1948 онд Баяндалай сумын 2-р багийг Хүрмэн суманд шилжүүлэх шийдвэр гарч тус Жанжины баг нь Дашцэрэн даргатай шилжин ирж Хүрмэн сумын 6-р баг болон Сухайн булагт буусан байна. Энд тун ч удалгүй Хэвтээгийн Цагаан толгойд бууж байгаад айл өрх хэт хэлтгий хол байсан учир дахин нүүж Босоогийн Шинэ усанд буужээ. Шинэ усанд конторын барилга барьж суурьшсан боловч тун удалгүй дахин нүүж Цохиогийн ар Хөх усанд буусан байна.
1950-аад оны дунд үеэс нэгдэлжих хөдөлгөөн өрнөж нэгдлүүд олноор байгуулагдаж эхлэх үеэр нутгийн иргэд 1958 онд тус багийг түшиглэн Хөх усанд "Шинэ жил" нэгдлийг байгуулсан байна. Тус нэгдлийн анхны даргаар Сэврэй сумын харъяат Дуламжав, нягтлан бодогчоор Хүрмэн сумын харъяат Нүдийн Даржаа нар ажиллаж байжээ. Энэ үеэр Засгийн газрын тогтоол гарч жижиг нэгдлүүдийг нэгтгэх шийдвэрээр " Шинэ жил " нэгдлийг Тулга багт байгуулагдсан "Сүхбаатарын зам" нэгдэлтэй нэгтгэн 1959 онд одоогийн сумын төв Цоохорын дэнжид төвлөрүүлсэн бөгөөд Жанжины 6-р багийг Хүрмэн сумын "Сүхбаатарын зам" нэгдлийн мал аж ахуйн 3-р бригад болгон төвийг нь Хоолойн гашууны Улаан хаданд буулгаж байжээ.
Тус баг нь бригад болон өөрчлөгдөх үедээ 80 өрх айл, 251 хүнтэй, 18418 толгой малтай байснаас тэмээ 6253, адуу 908, үхэр 116, хонь 5319, ямаа 5822 байсан бөгөөд сумын мал сүргийн 41,4 хувийг эзэлж байсан байна. Бригадын анхны даргаар Жамцын Дашцэрэн ажиллаж байжээ. 1960 онд сум-нэгдлийн даргаар ажиллаж байсан Совдын Бадмаа гуай, бригадын даргаар томилогдон ирсэн Бунтгарын Баяраа нар бригадын төвийг нүүлгэн Жанжин уулын ар Шаваг усанд буулгажээ. Энд буулгаад С.Бадмаа гуай "Ирээдүйд энд том суурин буй болж тэр цувраа гурван чулууны тэнд онгоц бууна" гэж Жанжины төвийн баруун дэнжид байх түгжээтэй гурван чулууг заан хэлж байсан гэдэг.
Ямартаа ч дахин нүүсэнгүй эндээ суурьшин улаан булан, агуулах, дэлгүүр, гуанз, халуун ус зэрэг барилга байшин баригдаж бригадын дарга, тоо бүртгэгч, хүний эмч, малын эмч, зоотехникч, аж ахуйн эрхлэгч, агент зэрэг орон тоотойгоор ажиллаж байгаад 1992 онд бригадыг татан буулгаж дахин багийн зохион байгуулалтанд оруулж багийн Иргэдийн Нийтийн хурал, багийн Засаг дарга, хүний бага эмч , малын эмч зэрэг ажиллагсадтай ажиллаж байна.
Газарзүй
[засварлах | кодоор засварлах]Жанжин баг нь урд талаараа БНХАУ-тай 105 км газраар, зүүн талаараа Номгон сумтай, баруун талаараа Баяндалай сумтай, хойт талаараа Хүрмэн сумын Тулга багтай хиллэдэг, сумын төвөөсөө 85 километр алслагдсан , багаас урагш захын айлууд нь 80-100 километрт нутагладаг онцлогтой баг юм. Тус баг нь цаг уурын нилээд хүнд нөхцөлтэй говь, цөлөрхөг хөрстэй сийрэг, тархуу модлог ургамалтай хуурай, халуун уур амьсгалтай нутаг юм. Цохио, Цахир, Цагаан уул, Баяннуруу зэрэг томоохон уулс байхаас гадна Дөш, Бага уул,Их уул, Алтан ,Хар тээг, Жанжин, Босоо, Атгар, Ширүүн, Эрээн, Баруун Тасархай, Зүүн Тасархай зэрэг бэсрэг уулс мөн Сүмбэр, Хатан суудал, Зүрх, Мандал, Майхан тээг, Улаан хүрээ, Хожгор сондог зэрэг байгалийн өвөрмөц сонин тогтоц бүхий толгод уулс элбэг билээ. Монголд томоохон тооцогдох далайн түвшинээс дээш 1553 метр өргөгдсөн 10 гаруй км үргэлжлэх Хаяа бөгтийн элсэн уулс, Ухаа заг, Таван сухай, Гурван бөгтий, Дугуй заг, Нүхэн заг, Ухаа шивээ зэрэг заган шугуй, Зээргэнт, Халзан тээг зэрэг тал хөндий, Суугийн сухай, Сайн муу тоорой, Цувираа, Баянгол, Бүдүүн мод, Хайлаастай, Янзан, Тооройн гол зэрэг модтой хөндий сайрууд, Дөшийн шал, Хоолой- Тойрмын гүн, Хүрэн тойром, Гүн загийн тойром, Сэгтийн тойром зэрэг ус тогтдог томоохон тойрмууд багийн нутагт оршино.Хайлаас, тоорой, улиас, сухай, заг зэрэг модтой харгана, шаваг, тэсгэ, шээрэн, загсгал, бүйлс, цагаан бут, мөнх харгана, мөнх зээргэнэ зэрэг бутлаг ургамалтай. Нутгийн ихэнх хэсгийг бударгана, багалуур, заг буттай цөлөрхөг хэсэг эзлэх ба нутгийн зүүн болон зүүн хойт хэсгээрээ монгол, хазаар, таана зэрэг нарийн өвслөг ургамал голлосон хээрийн хөрстэй газар юм. Улаан, цагаан гоёо, цулхир, зээргэнэ, чихэр өвс, лидэр, хулангийн ундаа, ортууз зэрэг эмийн ач холбогдолтой ургамалууд ургана.
Мал сүрэг
[засварлах | кодоор засварлах]Жанжин багийн өрх, хүн ам, мал сүргийн бүртгэл
Тэмээн сүрэг
Баг бригадад ажиллагсад
[засварлах | кодоор засварлах]Баг, бригадын дарга
[засварлах | кодоор засварлах]Тус багийн үүсэл хөгжлөөс харвал анх Зурамтайн хэцэд байгуулагдсан Баяндалай сумын 3-р багийн дарга Жангаагийн Жагварал нь Жанжин багийн анхны дарга гэж үзэж болох юм. Баяндалай сумаас шилжин Хүрмэн сумын харъяат баг болох хугацаанд дөрвөн хүн даргаар нь ажиллаж байсан ба Хүрмэн суманд шилжин суурьшихдаа багийн даргаар нь Жамцын Дашцэрэн ажиллаж байжээ. Багийн даргаар Жамцын Дашцэрэн гурван удаа Сэрээгийн Цогоо , Түдэвийн Түмэндэлгэр, Баатарын Ганболд нар хоёр удаа сонгогдон ажиллаж байсан байна. Багийн түүхэн хугацаанд Ж.Дашцэрэн 17 жил, С.Цогоо 11 жил багийн даргаар ажилласан нь хамгийн олон жил ажилласан байна.
Баг, бригадын даргаар ажиллагсад
[засварлах | кодоор засварлах]д\д | Овог нэр | Ажилласан
жил |
---|---|---|
1 | Жангаагийн Жагварал | 1936-1942 |
2 | Жамцын Дашцэрэн | 1942-1945, |
3 | Сэмжидийн Очир | 1945-1946 |
4 | Борын Шинэхүү | 1946-1947 |
5 | Жамцын Дашцэрэн | 1947-1955 |
6 | Цэмбэлийн Галсанням | 1955-1957 |
7 | Жамцын Дашцэрэн | 1957-1960 |
8 | Бунтгарын Баяраа | 1960-1962 |
9 | Юндэнгийн Данзан-Осор | 1962-1964 |
10 | Лхамцоогийн Чимэд | 1964-1966 |
11 | Анжаагийн Пунцаг | 1966-1972 |
12 | Дуламсүрэнгийн Лувсан | 1972-1975 |
13 | Хоролын Сумъяа | 1975-1976 |
14 | Хоролын Шатар | 1976-1979 |
15 | Дандын Тэрбиш | 1979-1981 |
16 | Мягмарын Хумбан | 1981-1987 |
17 | Балжиннямын Батмөнх | 1987-1989 |
18 | Дэндэрийн Бээжинхүү | 1989-1991 |
19 | Баатарын Ганболд | 1991-1992 |
20 | Сэрээгийн Цогоо | 1992-1996 |
21 | Адъяагийн Нармандах | 1996-1997 |
22 | Хоролын Сүхбаатар | 1997-1999 |
23 | Сэрээгийн Цогоо | 1999-2004 |
24 | Түдэвийн Түмэндэлгэр | 2004-2008 |
25 | Баатарын Ганболд | 2008-2012 |
26 | Түдэвийн Түмэндэлгэр | 2012-2014 |
27 | Бээжинхүүгийн Цогбаяр | 2014-2016 |
28 | Чойнхорын Ичинхорлоо | 2016- |
Дахин сонгогдон ажилласан багийн дарга нар
[засварлах | кодоор засварлах]д\д | Овог нэр | Ажилласан
тоо |
Ажилласан
жилүүд |
---|---|---|---|
1 | Жамцын Дашцэрэн | 3 | 1942-1945, 1947-1955, 1957-1960 |
2 | Сэрээгийн Цогоо | 3 | 1992-1996, 1999-2000, 2000-2004 |
3 | Баатарын Ганболд | 2 | 1991-1992, 2008-2012 |
4 | Түдэвийн Түмэндэлгэр | 2 | 2004-2008, 2012-2014 |
Багийн орлогч дарга, туслах, нийгмийн ажилтан
[засварлах | кодоор засварлах]Багийн түүхэн хугацаанд багийн орлогч дарга гэсэн орон тоо зарим үед байсан бөгөөд энэ ажилд Борын Шинэхүү, Сэмжидын Очир, Дамбын Аюуш зэрэг хүмүүс нилээд олон жил ажилласан баримт байна. 2006 оноос энэхүү алба багийн туслах ажилтан нэртэй болж Бээжинхүүгийн Галхүү,Чойнхорын Ичинхорлоо нар ажиллаж байгаад 2012 оноос багийн нийгмийн ажилтан нэртэй болж уг албыг Даваанямын Болдбаатар хашиж байсан байна.
Багийн ахлах ухуулагч, бригадын намын хэсэг
[засварлах | кодоор засварлах]Багийн зохион байгуулалтанд байхад багийн ахлах ухуулагч гэж байгаад бригадын зохион байгуулалтанд ороход бригадын намын хэсэг нэртэй болсон энэхүү ажилд Цэмбэлийн Галсанням, Эрэгдэнсүрэн, Хулганы Норов, Дондогдуламын Аюурзана, Содномын Цэвэг, Юндэнгийн Данзан-осор, Думаагийн Дагвадорж, Аюушийн Цэдэвсүрэн, Мягмарын Хумбан нарын хүмүүс ажиллаж байсан баримт байна.
Бригадын тоо бүртгэгч
[засварлах | кодоор засварлах]Жанжин багийг түшиглэн " Шинэ жил " нэгдэл байгуулагдан тус нэгдлийн нягтлан бодогчоор Нүдийн Даржаа ажиллаж байгаад бригад буй болсноос хойш Дашийн Лувсандаш, Жагдалын Сумъяа, Бүлтүүш, Хоролын Жамбалсүрэн, Хоролын Сумъяа, Аюурзанын Энэбиш, Аюушийн Цэдэвсүрэн, Довчингийн Хамархүү, Мягмарын Хумбан, Лувсанцэрэнгийн Баттулга, Сумъяагийн Бямбажав нарын хүмүүс ажиллаж байжээ.
Баг, бригадын хүний эмч
[засварлах | кодоор засварлах]Жанжин багийн анхны хүний эмчээр бага эмч Бодон гэгч 1955 оноос ажиллаж байсан бөгөөд түүнээс хойш Жүрмэд, Цэнгэл, Ч.Должин, Д.Отгон, Сумъяагийн Бямбаа, Цагааны Бүдээ, Довдондоржийн Намгир нарын хүмүүс ажиллаж байснаас Д.Намгир тус багт тасралтгүй 34 жил хүний эмчээр ажилласан байна.
Малын эмч,санитарч
[засварлах | кодоор засварлах]Жанжин багт малын санитарчаар улаан хэмээх Гэндэн, Цэндийн Гочоо, Жаалайн Хорол, Хоролын Сумъяа нарын хүмүүс ажиллаж байсан бөгөөд анхны малын бага эмчээр Дашлхагва гэдэг хүн ажиллаж байжээ. Мөн малын эмчээр Дэчинлхүндэв, Думаагийн Дагвадорж, Сэрээгийн Цогоо, Баатарын Ганболд нарын хүмүүс ажиллаж байснаас С.Цогоо 17 жил малын эмчээр тасралтгүй ажилласан нь хамгийн олон жил ажилласан нь байна.
Бригадын зоотехникч
[засварлах | кодоор засварлах]Жанжин бригадад 1975 оноос зоотехникч ажиллаж эхэлсэн бөгөөд анхны зоотехникчээр Дэндэрийн Бээжинхүү ажиллаж байсан байна. Мөн дараагаар нь Намжмаагийн Адъяа, Тогтохын Цэвэлсүрэн нар ажиллаж байжээ. Д.Бээжинхүү тус бригадад 12 жил тасралтгүй зоотехнич хийсэн нь хамгийн удаан ажиллажээ.
Бригадын аж ахуйн эрхлэгч
[засварлах | кодоор засварлах]Жанжин багийг бригад байх үед аж ахуйн эрхлэгчээр Борын Шинэхүү, Дагиймаагийн Түдэв, Цэндийн Гочоо, Норжинсүрэнгийн Чимэд, Дагвын Адьзана, Лувсанцэрэнгийн Баттулга, Хоролын Жамбалсүрэн, Лхамсүрэнгийн Лхажав, Пэлмаагийн Баттулга, Очирын Даш нарын зэрэг хүмүүс ажиллаж байсан байна.
Баг, бригадын агент
[засварлах | кодоор засварлах]Багийн агентаар нилээд олон хүн ажиллаж байсан бөгөөд тодорхой баримтаар мэдэгдэж байгаа хүмүүсийг дурьдвал: Цэрэнсамбын Бөөдий, Нүдийн Чойнхор, Жаргалын Намжил, Гэндэнгийн Батчулуун, Хандын Бямбаа, Норжинсүрэнгийн Чимэд, Лхамсүрэнгийн Лхажав, Хоролын Сумъяа, Пунцагийн Дагва, Лувсанцэрэнгийн Баттулга, Довчингийн Хамархүү, Чойнхорын Ганбат, Шатарын Базаржав, Аюушийн Цэдэвсүрэн, Сайханы Очирбат, Хоролын Сайхан нарын зэрэг хүмүүс ажиллаж байсан байна.
Эмчилгээ тэжээлийн цэгийн эрхлэгч санитарч
[засварлах | кодоор засварлах]Жанжин багийг бригад байхад 1984 онд эмчилгээ тэжээлийн цэг байгуулагдан, анхны эрхлэгч санитарчаар Бадарчийн Цогмөнх ажиллаж байсан бөгөөд Дашийн Түмэн цаашид татан буугдах хүртэл эрхлэгчээр ажиллаж байжээ.
Багийн ИНХ-ын дарга
[засварлах | кодоор засварлах]1992 онд бригад татан буугдаж багийн зохион байгуулалтад орсноор Багийн Иргэдийн Нийтийн Хурал гэдэг нэгж буй болж анхны даргаар нь Аюушийн Цэдэвсүрэн ажиллаж байлаа.
Багийн ИНХ-ын даргаар ажиллагсад
[засварлах | кодоор засварлах]д\д | Овог нэр | Ажилласан
жил |
---|---|---|
1 | Аюушийн Цэдэвсүрэн | 1992-1996 |
2 | Аюушийн Цэдэвсүрэн | 1996-2000 |
3 | Түдэвийн Түмэндэлгэр | 2000-2004 |
4 | Цогоогийн Буяннэмэх | 2004-2005 |
5 | Дэндэрийн Бээжинхүү | 2005-2008 |
6 | Думаагийн Хүрлээ | 2008-2011 |
7 | Сэрээгийн Цогоо | 2011-2012 |
8 | Дашийн Түмэн | 2012-2016 |
9 | Цогоогийн Буяннэмэх | 2016- |
Дахин сонгогдон ажилласан багийн ИНХ-ын дарга
[засварлах | кодоор засварлах]д\д | Овог нэр | Ажилласан
тоо |
Ажилласан
жилүүд |
---|---|---|---|
1. | Аюушийн Цэдэвсүрэн | 2 | 1992-1996, 1996-2000 |
2. | Цогоогийн Буяннэмэх | 2 | 2004-2005, 2016- |
Ахмад дайчид
[засварлах | кодоор засварлах]Багийн харъяат иргэдээс 1939, 1945 оны дайн, Байтаг богдын зэвсэгт тулгаралтанд оролцож эх орныхоо тусгаар тогтнол нутаг усныхаа бүрэн бүтэн байдал, ард иргэдийнхээ эрх чөлөөний төлөө тэмцэж явсан ахмад дайчдынхаа нэрийг мөнхжүүлэх, гавъяат үйлсийг алдаршуулах дурсаж байх нь хойч үеийнхний эрхэм үүрэг мөн билээ.
1939 оны Халхын голын дайнд оролцогсод
[засварлах | кодоор засварлах]Жанжин багаас 1939 оны Халхын голын дайнд Японы эсрэг байлдаанд оролцож явсан ахмад дайчид бол тухайн үеийн
Хүрмэн сумын 6-р багт харъяалагдаж байсан
- Цэрэндуламын Лувсанцэрэн
- Гэндэнгийн Лүнгэрэг
нар билээ.
1945 оны чөлөөлөх дайнд оролцогсод
[засварлах | кодоор засварлах]Жанжин багаас 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчид бол тухайн үеийн Хүрмэн сумын 6-р багт харъяалагдаж байсан
- Балжидын Юндэн
- Мижидийн Рэнцэн
- Жамцын Дамба
- Норжинсүрэнгийн Чимэд
- Сумъяагийн Ойдов
- Урмаагийн Дорж
- Урмаагийн Дагва
- Урмаагийн Шархүү
- Долгорын Балжид
- Цэндийн Доржжанцан
нарын хүмүүс оролцсон бөгөөд их бууны наводчик байсан Б.Юндэн онцгой гавъяа байгуулсан учир СССР улсын Суворовын 3 дугаар зэргийн одонгоор шагнагдсан байна.
1945 оны чөлөөлөх дайны түр цэрэгт татагдсан дайчид
[засварлах | кодоор засварлах]Жанжин багаас 1945 оны чөлөөлөх дайнд цэргийн хүчийг зузаатгах, нөхөх зорилгоор түр цэрэгт татагдан дайнд оролцсон ахмад дайчид бол тухайн үеийн Хүрмэн сумын 6-р багт харъяалагдаж байсан
- Борын Шинэхүү
- Жамцын Дашцэрэн
- Цэрэнсамбын Бөөдий
- Сугирын Няндаг
- Баясгалангийн Санжаа
- Чимэддоржийн Тогмид
- Гэрэлийн Дорж
- Должидын Тогооч
нарын хүмүүс оролцсон байна.
Байтаг богдын зэвсэгт тулгаралтанд оролцогсод
[засварлах | кодоор засварлах]Жанжин багийн харъяат
- Цэндийн Гочоо
- Норжмаагийн Авирмэд
нар баруун хилийн тулгаралтанд оролцож Гоминдааны дээрэмчидтэй тулалдаж явсан байна.
Жанжин багийн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]Жанжин багийн хүчитнүүд
[засварлах | кодоор засварлах]- Баттулгын Хадбаатар сумын заан
- Төрмөнхийн Басбаяр сумын заан
- Мэхээгийн Шинэхүү сумын заан
- Галсангийн Баян сумын начин
- Баттулгын Батзориг сумын начин
- Мөнх-Амгалангийн Батмөнх сумын начин
Жанжин багийн алдарт уяачид
[засварлах | кодоор засварлах]Хурдан мориор
[засварлах | кодоор засварлах]- Түдэвийн Төгсжаргал сумын алдарт уяач
- Доёддоржийн Эрдэнэ-Очир сумын алдарт уяач
- Дэмидийн Гантөмөр сумын алдарт уяач
- Түдэвийн Отгонбаяр сумын алдарт уяач
Хурдан тэмээгээр
[засварлах | кодоор засварлах]- Батчулууны Түмэнбаяр аймгийн алдарт уяач
- Ербишийн Бат-Очир аймгийн алдарт уяач
- Батчулууны Батсүх аймгийн алдарт уяач
- Түдэвийн Ганбат аймгийн алдарт уяач
- Батсүхийн Баянжаргал аймгийн алдарт уяач
- Тэрбишийн Дашнамжил аймгийн алдарт уяач
- Сайханы Төрмөнх аймгийн алдарт уяач
- Жадамбын Энхтайван сумын алдарт уяач
- Баттулгын Хадбаатар сумын алдарт уяач