Жек Николсон

Жек Николсон
Жек Николсон Хөхөөний үүрэн дээгүүрх нислэг кинонд нэр дэвшсэний дараахан, 1976 он.
ТөрсөнЖон Жозеф Николсон
1937 оны 4 сарын 22 (1937-04-22) (86 настай)
АНУ, Нью-Йорк
АжилЖүжигчин, найруулагч, продюсер, зохиолч
Он жил1958–одоо

Жон Жозеф Николсон (Англи: John Joseph Nicholson, 1937 оны дөрөвдүгээр сарын 22-нд Нью-Йоркод төрсөн) нь Америкийн кино жүжигчин, найруулагч, зохиолч юм. Сэтгэл мэдрэлийн өвчтэй хүний хар талыг харуулсан цөөнгүй дүрүүдээр уран бүтээлчийнхээ гайхамшигт авъяасыг харуулсан Холливудын домогт жүжигчдийн нэг төлөөлөл юм. Оскарын шагналд 12 удаа нэр дэвшиж улмаар Хөхөөний үүрэн дээгүүрх нислэг (1975), Сайны туйл (1997) зэрэг кинонуудад бүтээсэн дүрүүдээрээ Шилдэг эрэгтэй гол дүрийн эзэн болж байв. Харин 1983 онд Дотно үгс киногоор хүртсэн Шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг нь оролцуулбал Дэниел Дэй-Льюис, Уолтер Бреннан нарын хамт Оскарын олон удаагийн эзэн юм. Николсоны тоглосон Дэмий сэлгүүцэгч (1969) киноны Жорж Хэнсон, Сүүлчийн томилолт (1973) киноны Билли Баддаски, Хятад хороолол (1974) киноны Ж. Ж. Жэйк Гиттс, Хөхөөний үүрэн дээгүүрх нислэг (1975) киноны Рэндл Патрик Макмёрфи, Гялбаа (1980) киноны Жек Торренс, Шууданч хонхыг хоёр удаа дардаг (1981) киноны Фрэнк Чэмберс, Улаанууд (1981) киноны Южин О'Нил, Дотно үгс (1983) киноны Гарретт Бридлав, Бэтмэн киноны Жокер, Сайны туйл (1997) киноны хурандаа Натан Р. Жессеп, Хоффа (1992) киноны Хоффа, Чоно (1994) киноны Уилл Рэнделл, Шмидтийн тухай (2002) киноны Уоррен Шмидт, Одогсод (2006) киноны Фрэнк, Хүслийн жагсаалт (2007) киноны Эдвард Коул зэрэг олон олон дүрүүдийг онцлох нь зүйтэй.

Тоглосон кинонууд[засварлах | кодоор засварлах]

Он Киноны монгол нэр Киноны үндсэн нэр Тоглосон дүр
1958 ф Уйланхай алуурчин The Cry Baby Killer Жимми Уоллес
1960 ф Хайрлахад хамаагүй эрт байна Too Soon to Love Бадди
1960 с Мистер Лаки Mr. Lucky Мартин
1960 ф Зэрлэг уралдаан The Wild Ride Жонни Вэррон
1960 ф Аймшигийн бараатай дэлгүүр The Little Shop of Horrors Уилбур Форс
1960 ф Стадс Лониган Studs Lonigan Уири Райлли
1961 с Уэллс-Фаргогийн түүх Tales of Wells Fargo Том Уошбёрн
1961 с Далайн ан Sea Hunt Жон Старк
1961 с Бронко Bronco Боб Дулин
1962 тф Бяцхан Эми Little Amy дасгалжуулагч
1962 с Гавайн нүд Hawaiian Eye Тони Морган
1962 ф Орхигдсон газар The Broken Land Уилл Брошес
1963 ф Хэрээ The Raven Рексфорд Бедлоу
1963 ф Аймшиг The Terror дэслэгч Андре Дювалье
1964 ф Дэслэгч Пулвер Ensign Pulver Долан
1964 ф Ууур хилэн рүү хийсэн нислэг Flight to Fury Жей Уикхем
1964 ф Там орох арын хаалга Back Door to Hell Бёрнетт
1965 ф Хуй салхины уралдаан Ride in the Whirlwind Уэс
1966 с Доктор Килдаре Dr. Kildare Жейми Эйнжел
1966 ф Буудалцаан The Shooting Билли Спир
1966 с Далайн ёроол руу хийсэн аялал Voyage to the Bottom of the Sea Багийн гишүүн
1966—1967 с Энди Гриффитын шоу The Andy Griffith Show Марвин Женкинс / мистер Гарланд
1967 ф Гэгээн Валентины өдрийн аймшиг The St. Valentine's Day Massacre Гино;
1967 ф Дугуйн дээрх тамын элч нар Hells Angels On Wheels Яруу найрагч
1967 с Уилл Соннеттын буу The Guns of Will Sonnett Том Мёрдок
1968 ф Псих-аут Psych-Out Стоуни
1968 ф Удирдагч Head кинорежиссёр в ресторане; в титрах не указан
1969 ф Хэнэггүй уралдаанч Easy Rider Жорж Хэнсон
1970 ф Тайван байдал алдагдуулагчид The Rebel Rousers Банни
1970 ф Цэлмэг өдөр мөнхийг үзнэ On a Clear Day You Can See Forever Тэд Прингл
1970 ф Таван хөнгөн өгүүлэл Five Easy Pieces Роберт Эроика Дюпи
1971 ф Карналын мэдлэг Carnal Knowledge Жонатан Фёрст
1971 ф Аюулгүй газар A Safe Place Митч
1972 ф Марвин Гарденс хаан The King of Marvin Gardens Дэвид Штеблер
1973 ф Сүүлийн даалгавар The Last Detail Билли Баддаски
1974 ф Хятад дүүрэг Chinatown Ж.Ж. «Жейк» Гиттс
1975 ф Мэрэгжил: сэтгүүлч Professione: Reporter Дэвид Локк
1975 ф Томми Tommy эмч
1975 ф Хувь заяа The Fortune Оскар Салливан / Оскар Дикс
1975 ф Хөхөөний үүрэн дээгүүрх нислэг One Flew Over the Cuckoos Nest Рэндл Патрик Макмерфи
1976 ф Миссури голын туяа The Missouri Breaks Том Логан
1976 ф Сүүлийн магнат The Last Tycoon Бриммер
1978 ф Өмнө зүгт Goin' South Генри Ллойд Мун; найруулагч
1980 ф Тэнгэрийн туяа The Shining Жек Торранс
1981 ф Шуудан зөөгч дандаа хоёр удаа хонх дардаг The Postman Always Rings Twice Фрэнк Чэмберс
1981 ф Рэгтайм Ragtime далайн дээрэмчин
1981 ф Улаанууд Reds Южин О'Нил
1982 ф Хил The Border Чарли Смит
1983 ф Хайрын нөхцөл Terms of Endearment Гарретт Бридлав
1985 ф Приццигийн гэр бүлийн нэр хүнд Prizzi's Honor Чарли Партанна
1986 ф Хардалт Heartburn Марк Форман
1987 ф Иствикийн чөтгөрүүд The Witches of Eastwick Дэрил ван Хорн
1987 ф Телевизийн мэдээ Broadcast News Билл Рорич
1987 ф Хогийн ургамал Ironweed Фрэнсис Фелан
1989 ф Бэтмен Batman Жокер / Жек Напьер
1990 ф Хоёр Жейк The Two Jakes Дж. Дж. «Джейк» Гиттс; также режиссёр
1992 ф Хүний асуудлууд Man Trouble Юджин Эрл Экслайн / Гарри Блисс
1992 ф Хэдэн сайн залуус A Few Good Men полковник Натан Р. Джессеп
1992 ф Хоффа Hoffa Жеймс Р. «Жимми» Хоффа
1994 ф Чоно Wolf Уилл Рэнделл
1995 ф Замын цагдаа The Crossing Guard Фредди Гейл
1996 ф Цус ба дарс Blood and Wine Алекс Гейтс
1996 ф Үдшийн од The Evening Star Гарретт Бридлав
1996 ф Марс довтолж байна ! Mars Attacks! Ерөнхийлөгч Жеймс Дэйл / Арт Лэнд
1997 ф Үнээс илүү байдаггүй юм As Good as It Gets Мелвин Юдолл
2001 ф Амлалт The Pledge Жерри Блэк
2002 ф Шмидтын тухай About Schmidt Уоррен Шмидт
2003 ф Ууураа удирдах нь Anger Management Бадди Райделл эмч
2003 ф Хайрын дүрэм Something's Gotta Give Гарри Сэнборн
2006 ф Буцагсад The Departed Фрэнсис «Фрэнк» Костелло
2007 ф Хайрцагны жагсаалт The Bucket List Эдвард Коул
2010 ф Чи яаж мэдэв ? How Do You Know? Чарльз

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Холбоос[засварлах | кодоор засварлах]