Жеффри Раш

Жеффри Раш
Жеффри Раш 2006 онд.
ТөрсөнЖеффри Рой Раш
1951 оны 7 сарын 6 (1951-07-06) (72 настай)
Австрали, Тувумба
АжилЖүжигчин
Он жил1971–одоо

Жеффри Рой Раш (Англи: Geoffrey Roy Rush, 1951 оны долоодугаар сарын 6-нд төрсөн) нь Австралийн тайз, дэлгэцийн урлагийн жүжигчин юм. Жеффри Раш Оскарын нэг, БАФТА-гийн хоёр, Алтан бөмбөрцөгийн гурван удаагийн шагналтай бөгөөд Тод гэрэл (1996), Шекспирийн дурлал (1998), Элизабет (1998), Өдөн үзэг (2000), Фрида (2002), Карибийн тэнгисийн дээрэмчин (2003, 2006, 2007, 2011), Хааны үг (2010) кинонуудад тоглосон дүрүүдийг эчнээ мэдэх билээ.

1970 оноос нэрт жүжигчин Мел Гибсоны хамт тайзны урлагт хөл тавьж олон олон жүжигт тоглож нэр хүндтэй шагналын эзэн болж байсан Жеффри 1981 онд анх Мэхлэлт телесериалд тоглосон ба 1996 оны Оскарын шагналыг Шилдэг эрэгтэй гол дүрийн төрөлд Тод гэрэл кинонд бүтээсэн дүрээрээ хүртэж улмаар Австралийн кино урлагийн дээд шагнал, БАФТА, Алтан бөмбөрцөг зэрэг гол шагналыг давхар хүртэж байв.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Жеффри Раш – Викимедиа зураг, бичлэг, дууны сан