Jump to content

Жиованни Ботеро

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жиованни Ботеро

Жиованни Ботеро (итали. Giovanni Botero; 1533 онд Савой Вант улсын Пьемонт мужид төрсөн—1617 оны 6-р сарын 23-нд Турин хотод нас барсан) — Савой Вант улсын улс төрийн газар зүйн мэргэжилтэн, хуульч, аялагч, 1581 оноос Ромын католик сүмийн зүтгэлтэн.

Зарим эх сурвалжид түүнийг италийн санваартан, газар зүйч гэж тэмдэглэсэн байдаг.

Ж.Ботеро ноёдын эрх мэдлийн талаарх “Төр барих учир шалтгаан"(итали. “Della ragion di Stato”, 1589) шинэ үзэл бодлыг тусгасан бүтээлийн зохиогч юм. Энэ зохиолдоо “төрийн ашиг сонирхол” гэсэн ойлголтыг анх оруулсан хүн юм. Тэрээр ноёдын эрх мэдэл нь харьяат хүмүүсийн хэрэгцээ шаардлагад нийцэх ёстой бөгөөд ноёд ард түмний хайр, хүндэтгэлийг олохын тулд бүх хүчин чармайлтаа түүн рүү чиглүүлэх ёстой гэж үзсэн байна. Ийнхүү Ботеро нь Жон Локк, Адам Смит зэрэг хожмын либерал философичдын санааг анхлан дэвшүүлсэн хүн байгаа юм.

1588 онд тэрээр анх Томас Мальтусын бүтээлүүдийг урьдчилан таамаглаж харсан "Хотуудын нөлөө бүхий болох шалтгаан" (итали. Delle cause della grandezza delle citta) бүтээлээ хэвлүүлжээ.

Ботерогийн хамгийн их алдар нэр авчирсан "Бүх нийтийн харилцааны тухай танилцуулга" (итали. Relazioni Universali) хэмээх газарзүйн түүхэн том бүтээл юм. Энэ зохиолдоо тухайн үеийн бүх ертөнцийг дүрсэлсэн байв. 1591-1595 оны хооронд бичсэн энэ бүтээлийн дөрвөн хэсэг нь 1596 онд нэг ном болон хэвлэгдсэн байна. Энэ зохиол олон удаа дахин хэвлэгдсэн, гадаад хэл рүү орчуулагдсан юм. 1609, 1613 оны польш хэл дээрх орчуулгууд нь Марчин Биелскийн өөрийнх нь "Дэлхийн шастир"-аас илүү алдартай болсон. Улс орнуудын тодорхойлолтод тэрээр улсын хүн ам, түүний тархалтын талаархи мэдээлэлд шүүмжлэлтэй дүн шинжилгээ хийхийг оролдсон.