Жорж Ванкувер

Жорж Ванкувер (1757-1798)

Жорж Ванкувер (англи. George Vancouver; 1757 оны 6-р сарын 22-нд (зарим мэдээллээр 1758 он) Английн Кингс-Линн хотод төрсөн- 1798 оны 5-р сард Английн Ричмонд-апон-Темс хотод нас барсан) - английн далайчин, судлаач.

14-15 настайдаа алдарт далайн аялагч ахмад Жеймс Күүкийн английн цэргийн усан онгоцонд ажилд орж түүний хоёрдахь (1772-1775) болон гуравдахь (1776—1780) далайн аялалд оролцсон байна. Күүкийг Хавайн арлуудад буухад мөн оролцож байжээ.

1792 онд Жорж Ванкувер Умад америкийн Мендосино хошуунаас (39°20' N) Хуан-де-Фука хоолой (48°30' N) хүртэлх эргийг судалсан байна (орчин үеийн Колумбын гол). Дараа нь тэр арлын газар зүйн байрлалыг нарийвчлан зурсан юм. Сүүлд уг арлыг түүний нэрээр нэрлэсэн байна.

Англид 1795 онд эргэж ирээд 1798 онд нас барах хүртлээ өөрийнхөө аялалынхаа тухай «Voyage of Discovery to the North Pacific Ocean» (Лондон, 1798) ном бичсэн ажээ.

Жорж Ванкуверын нэрээр Канадын нэг хотыг, АНУ-д мөн нэг хотыг нэрэлсэн бөгөөд Канадын баруун эрэг дахь нэгэн арлыг мөн түүний нэрээр нэрэлсэн байна.