Жорж Формэн
![]() | |
Статистик | |
---|---|
Жинхэнэ нэр | Жорж Эдвард Формэн |
Хоч | Том Жорж |
Жингийн ангилал | Хүнд жин |
Өндөр | 190 см |
Иргэншил | ![]() |
Төрсөн огноо | 1949 оны 1 сарын 10 |
Төрсөн газар | Маршалл, Техас |
Өрөлт | Солгой |
Боксын амжилт | |
Нийт тоглолт | 81 |
Ялалт | 76 |
Нокаутаар ялсан | 68 |
Ялагдал | 5 |
Тэнцээ | 0 |
Тоглоогүй | 0 |
| ||||||||||
|
Жорж Эдвард Формэн (англи. George Edward Foreman, 1949 оны 1-р сарын 10-нд төрсөн- 2025 оны 3-р сарын 21-нд Техас мужийн Хьюстон хотод нас барсан) нь Америкийн Нэгдсэн Улсын мэргэжлийн боксчин бөгөөд 2 удаагийн дэлхийн хүнд жингийн аварга, мөн олимпын аварга тамирчин юм.
Тэрээр 45 насандаа Майкл Мурерыг ялж, 20 жилийн өмнө алдсан дэлхийн аварга цолоо эргүүлж авсан бөгөөд энэ нь түүнийг дэлхийн хамгийн хөгшин аварга болгосон билээ. Формэн Ринг сэтгүүлээс тодруулсан бүх цаг үеийн шилдэг 25 боксчны нэгээр нэрлэгдсэн[1]. "Том Жорж"[2] хочтой тэрээр өдгөө амжилттайгаар бизнес эрхэлж байна.
Жорж 1969 оны 6-р сард мэргэжлийн боксын анхны гараагаа хийсэн. 1969 оны 8-р сард Форман Чак Уэпнерийг 3-р тойрогт цохиж ялсан.
Тэрээр 1970 оны 8-р сард Жорж Чувалог гуравдугаар тойрогт техникийн нокаутаар ялсан.
Формэн 10 хүүхэдтэй бөгөөд 5 хүү нь бүгд Жорж гэдэг нэртэй: Бага Жорж, III Жорж, IV Жорж, V Жорж, VI Жорж.
Гадны холбоос
[засварлах | кодоор засварлах]- GeorgeForeman.com / BigGeorge.com - Албан ёсны сайт