Жузеппе Тартини

Жузеппе Тартини (Итали: Giuseppe Tartini, 1692-1770) - Италийн хөгжмийн зохиолч, XVIII зууны нэрд гарсан гарамгай хийлч, алдартай багш, хөгжмийн онолч байжээ. Түүний хөгжимдөх урлагт А.Кореллигоос эхлээд А.Вивальди, Ф.Верачини болон өмнөх үеийн болон тухайн үеийн хийлийн гарамгай хөгжимчдийн уламжлал, ололт амжилт шингэсэн байдаг. Амьдралын боломжийн таатай орчинд төрсөн Тартиниг эцэг эх нь санваартан болгох санаатай байжээ. Гэвч Тартинигийн амьдрал эцэг эхийн хүсэлтээр болсонгүй. Амьдралын гал усан дундуур унаж босож явсаар гэр бүл болж, түүнээсээ үүдэн сүмийн санваартан болохыг шахан сүмд толгой хоргодож байхдаа хөгжмийн ертөнц рүү эргэлт буцалтгүй оржээ. Сүмд орогнож байх хугацаандаа хөгжмийн онол, олон хоолойн ухаан, хөгжмийн зохиомжийн хичээлийг чех хөгжмийн зохиолч, онолч Б.Черногоскийн удирдлага дор суралцав. Мөн бие даан хийл хөгжмийг оролдон сурах төдий бус тухайн үеийнхээ нэртэй хийлч Кореллигээс давж гарсан хөгжимдөх ур чадварыг үзүүлж байсан гэх домог мэт тэмдэглэл байдаг. Тартини сүмд өнгөрүүлсэн амьдралаа өнгөрөөгөөд, Анконе хотын дуурийн театрт хөгжимчнөөр ажиллажээ. Харин энд ажиллаж байхдаа өөрийнх нь уран бүтээлд мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн Верачинитай танилцжээ.             

1706 он хүртэл сүмийн дээвэр дор бие, сэтгэл хоргодож байсан Тартини ирэн очин байсан тохиолдлыг эс тооцвол үүнээс хойш үндсэндээ Падуе хотод амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрөөсөн юм. 1723 онд түүнийг VI Карлыг хаан ширээнд суух хөгжмийн ёслолын арга хэмжээнд оролцохыг урьсан байдаг. Харин энэ аялал нь 3 жил сунжирч, 1726 оныг хүргэснээр үл барам түүнийг Прагийн гүн Ф.Кинскийн капеллад ажиллах санал ирж байжээ. Тэрбээр 1727 онд Падуед эргэн ирсний дараа хөгжмийн академийг зохион байгуулж, тэндээ багшлах ажил эрхлэн нэлээд хүч, хөдөлмөрөө зориулсан юм. Энэ утгаар нь түүнийг үндэстний багш хэмээн хүндэтгэн авгайлдаг. XVIII зууны алдартай хийлчид болох П.Нардини, Д.Ферарри, П.Лауссе, Г.Пуньяни, И.Науман, Ф.Руст зэрэг уран бүтээлчдийг нэрлэж болох юм. Тартини бол хийл хөгжмийн урын сан болон хөгжимдөх урлагт шинэчлэл оруулсан байдаг. Тэрээр хийлийн нумыг уртасгасан, нумаар тоглох хөдөлгөөн, хийлийг дуулалтай хөгжимдөх арга барил зэрэг хөгжил, дэвшлүүдийг оруулж өгсөн юм.

Тартини олон тооны трио-сонат, 125 орчим концерт, хийл болон чембалод зориулсан 175 сонат зэрэг бүтээл туурвижээ. Хөгжмийн зохиолч өөрийнхөө бүтээлүүдэд хөтөлбөр оноох, агуулгыг тодорхойлох оролдлого хийж байсан нь ирээдүйн дан хөгжмийн төрөлд шинэлэг зүйл болж байсан юм. Түүний “Орхигдсон Дидона”, “Чөтгөрийн трель” гэх мэтийн зохиолууд нь өвөрмөц хөтөлбөр, агуулга, хөгжмийн хэллэгийн илэрхийллээрээ онцлог бүтээлүүд болж чадсан юм. 1720 онд түүний зохиосон Кореллийн гавот дээр хийсэн 50 вариац бүхий “Нумын урлаг”(“Искусство смычка”) нь XVIII зууны хийл хөгжимдөх урлагийн толь бичиг гэлтэй онцгой ач холбогдогдолтой бүтээл болсон байдаг. Тартинигийн бүтээлүүдээс цаг хугацааны шалгуурыг даван туулж өнөөдрийг хүртэл хийл хөгжимчдийн ур чадварын шалгуур болж, сонирхол бахархлын төвд байгаа бүтээл бол “Чөтгөрийн трель”(Il trillo del diavolo) юм.

Алдарт хийлч Дэвид Ойстрахын хэлснээр "Тартини нь 18-р зууны Италийн хийлийн сургуулийн гэрэлт зүтгэлтнүүд бөгөөд өнөөг хүртэл урлаг нь уран сайхны ач холбогдлоо хадгалсаар байгаа". Тартини хийл тоглох урлагийн цаашдын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан. Тэрээр нумны хийцийг сайжруулж, уртасгаж, нум барих үндсэн арга техникийг боловсруулсан нь Итали, Францын орчин үеийн бүх хийлчдэд хүлээн зөвшөөрөгдөж, нийтийн хэрэглээ болсон юм. Түүний тоглоочийн чадвар нь аялгууны цэвэр байдал, зүүн гарны маш сайн техникээр ялгагдаж, хийлийнх нь ер бусын дууг биширдэг байв. Тэрээр акустик үзэгдлийг нээсэн гэж үздэг бөгөөд энэ нь хоёр гийгүүлэгч дээд авиа нь тэдэнтэй нийлдэг доод цуурай өгдөг (жишээлбэл, ми-солын гуравны багахан хэсэг нь нэг метрийн зайд до дууны цуурай өгдөг) юм. mi-ийн дээд тэмдэглэлээс аравтын бутархай). Эдгээр ялгаа гэж нэрлэгддэг хосолсон аялгуу буюу Тартини аялгууг хожим Helmholtz боловсруулсан. 1728 онд Тартини нь Падуа хотод хийлчдийн сургуулийг байгуулж, тэндээс нэгдүгээр зэрэглэлийн олон хөгжимчид гарч ирэв. Түүний шавь нарын дунд хөгжмийн зохиолч, уран хийлч Магдалена Лаура Сирмен (Ломбардини) байдаг. Соната, концертын төрлийг хөгжүүлэхэд Тартинигийн оруулсан хувь нэмэр ч их.

Тартини асар олон тооны бүтээл туурвижээ. Тэдгээрийн дотор трио сонатууд, 125 орчим концерт, хийл, цембалод зориулсан 175 сонат байдаг.