Жулиа Манкусо

Жулиа Манкусо
Манкусо 2006 онд.
Манкусо 2006 онд.
тамирчны тухай
Төрсөн өдөр1984 оны 3 сарын 9 (1984-03-09) (40 настай)
Төрсөн газарАмерикийн Нэгдсэн Улс, Рино
Өндөр1.68 м

Жулиа Манкусо (Англи: Julia Mancuso, 1984 оны гуравдугаар сарын 9-нд Невада мужийн Рино хотод төрсөн) — Америкийн уулын цаначин юм. Тэрээр Итали гаралтай бөгөөд Турины олимпт жи слалом төрөлд аваргалж байв. Харин Ванкуверын олимпод даунхилл болон суперкомбинацын төрлүүдэд хоёуланд нь мөнгөн медаль хүртсэн ба Сочийн олимпод суперкомбинац төрөлдөө оролцож хүрэл медаль хүртсэн түүхтэй. ДАШТ-ээс таван медаль (хоёр мөнгө, гурван хүрэл) хүртэж, дэлхийн цомын 2006-2007 оны улиралд бүх гарааны нийлбэр дүнгээр гуравдугаар байрт шалгарч 2002-2014 оныг хүртэл нийт 35 удаа шагналын тавцанд зогсож байв.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Жулиа Манкусо – Викимедиа зураг, бичлэг, дууны сан