Jump to content

Жээнбек Кулубаев

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жээнбек Кулубаев
Кулубаев 2024 онд
Гадаад хэргийн сайд
Одоо хашиж буй
Албан тушаалаа авсан
2022 оны 4 сарын 22
ЕрөнхийлөгчСадыр Жапаров
ӨмнөхРуслан Казакбаев
Хувийн мэдээлэл
Төрсөн (1963-04-05) 5 4 сарын 1963 (63 настай)

Жээнбек Молдоканович Кулубаев (1963 оны 4-р сарын 5-нд Зөвлөлт Киргизийн Ысыккөл мужийн Чырпыкты тосгонд төрсөн) — Киргизийн улс төрийн зүтгэлтэн, дипломат, 2022 оны 4-р сарын 29-нд Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайдаар томилогдсон.[1]

ЗХУ-ын нийслэл Москва хотын цэргийн дээд сургууль, БНХАУ-ын ГХЯ-ны дэргэдэх Дипломатын дээд сургууль тус тус төгссөн. Орос, англи, хятад хэлний мэдлэгтэй. Гэргий, хоёр хүүхэдтэй.

  • 1992-1996 онд Киргизийн ГХЯ-ны Ази, Номхон далайн хэлтсийн 2-р, 3-р нарийн бичгийн дарга, зөвлөх;
  • 1996-1998 онд ГХЯ-ны Дорнодын газрын дарга;
  • 1998-2001 онд БНХАУ дахь Киргизийн ЭСЯ-ны зөвлөх;
  • 2001-2003 онд Киргизийн ГХЯ-ны Дорнодын газрын дарга,
  • 2003-2004 онд Киргизийн Гадаад хэргийн яамны орлогч сайд;
  • 2004-2007 онд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) нарийн бичгийн газрын гүйцэтгэх захирлын орлогч;
  • 2007-2009 онд Малайз дахь Элчин сайд;
  • 2009-2013 онд БНХАУ-д суугаа Элчин сайд;
  • 2010-2013 онд Монгол болон Сингапурт хавсран суугаа Элчин сайд;
  • 2013-2016 онд Киргизийн ГХЯ-ны Дорнодын орнуудын газрын захирал.
  • 2016-2018 онд Киргизийн ГХЯ-ны Улс төрийн 4-р газрын захирал.
  • 2018-2021 онд Казахстан дахь Элчин сайд;
  • 2021 оны 8-р сараас 2022 оны 4-р сар хүртэл Киргизийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Гадаад бодлогын хэлтсийн эрхлэгч.
  • 2022 оны 4-р сарын 22-ноос Гадаад хэргийн сайдыг орлон гүйцэтгэгч, 4-р сарын 29-нөөс Бүгд Найрамдах Киргиз улсын Гадаад хэргийн сайд.
  1. ↑ Publications, Europa (2022-08-05). The International Directory of Government 2022 (Англи хэлээр). Taylor & Francis. ISBN 978-1-000-80068-5.