Жюль Мишле
Жюль Мишле́ (франц. Jules Michelet; 1798 оны 8-р сарын 21-нд Парист төрж, 1874 оны 2-р сарын 9-нд Францад нас барсан) — Францын түүхч, нийтлэгч, түүхийн субъектив зохиолууд бичсэн. «Ренессанс» («Сэргэн мандалт») гэх нэр томьёог анх зохиож эргэлтэнд оруулсан хүн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр өөрөө "баян бус тариачин гэр бүл"-д төрсөн гэж дурссан байдаг. Эцэг нь Парис руу нүүж, өөрийн үүсгэн байгуулсан хэвлэх үйлдвэрийн орлогоор амьдарч байжээ. Анхны Францын Бүгд Найрамдах Улсын үед хэвлэл харьцангуй эрх чөлөөг эдэлж, хэвлэх үйлдвэрийн бизнес цэцэглэн хөгжсөн боловч эзэнт гүрэн байгуулагдсанаар Мишлегийн гэр бүл уй гашуу, ядууралд өртөх болсон учраас түүний өвөө, эцэг, эх, 12 настай Жюль нар хэвлэлийн бүх ажлыг өөрсдөө хийдэг байжээ.
Эцэг эх нь сүүлчийн хөрөнгөө шавхан Мишле хүүг Шарлеманы коллежид оруулсан байна. Ядуу байдлаасаа ичиж, нийгэмшээгүй Жюль хичээлдээ тааруу байсан ч түүний ихээхэн хичээл зүтгэлийг багш нар нь анзаарчээ. Тэд түүний авьяасыг, ялангуяа уран зохиолд чадвартайг олж таньсан юм.
Түүний бичсэн Францын түүхийн эхний 6 ботид (1831-1843) ухамсартай мэдлэг, эх сурвалжийн баримт бичгийн гүн гүнзгий мэдлэгийг харуулсан бөгөөд нэгэн зэрэг баатруудын сэтгэлд нэвтэрч, тэднийг эргүүлэн авчирдаг бүтээлч суут ухаантай байв. Хожим нь сэтгүүлчийн урсгалд автсан тэрээр дундад зууны амьдралын тухай ийм ойлголт руу буцаж очихоо больсон байна.