Загварын хэлэлцүүлэг:Хамтлаг25

Page contents not supported in other languages.

Гишүүн эсвэл гишүүд[кодоор засварлах]

Гишүүн гэснээс олон тоон дээр гишүүд гэсэн нь дээр биш үү. Би дээр гишүүд болгоод бүх хамтлаг дээр засвар хийчихсэн болохоор энэ загварыг ашиглан бичсэн хамтлагуудын гишүүд үзэгдэхээргүй болчихсон байна. Boldoo (talk) 04:29, 9 Арванхоёрдугаар сар 2013 (UTC)[хариулах]

Гишүүний тоог ард нь бичсэн болохоор илүү тодорхой болж байгаа. Ийм тохиолдолд гишүүд гэж ерөнхий хэлэх нь тохиромжгүй. Англи хэлэнд ер нь энэтхэг-европ язгуурын хэлэнд олон тоог ганц тоогоос заавал ялгадаг. Монгол хэлэнд цэцэгс гэснээс цэцэг, хүүхдүүд гэснээс хүүхэд, эцэг эхчүүдийн хурал гэснээс эцэг эхийн хурал, гишүүдийн бүрэн эрх гэснээс гишүүний бүрэн эрх гэхэд илүү ойлгомжтой, товч, тодорхой байна. Хоёрт, англи хэлэнд хоёр ширхэг болоход л олон тооны ганцхан, их амар -s дагавраа залгадаг. Монгол хэлэнд хэдхэн зүйл байвал -нар гэдэг дагавар, тоймгүй олон тооны зүйлд -д, -с, -чууд, -чүүд, -нууд, -нүүд, -ууд, -үүд, -чуул, -чүүл дагавар залгадаг. Ийм урт урт олон тооны дагаварууд үүссэн нь монгол хэлэнд олон тооны хувирал онц чухал биш байсаар ирсний үр дүн юм. Хэрвээ тиймгүй санагдаж байгаа бол англи хэлнээс уншсаар байгаад дасчихаад байгаагийн шинж шүү. Гишүүд гэж сольсныг заваараа чи бид хоёр гишүүн болгоод сольчихъё. Арваадхан байгаа даа.--MongolWiki (talk) 05:34, 9 Арванхоёрдугаар сар 2013 (UTC)[хариулах]

Үлдсэнийг нь буцаагаад гишүүн болгочихлоо Boldoo (talk) 16:26, 9 Арванхоёрдугаар сар 2013 (UTC)[хариулах]