Jump to content

Заламбдалестес

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Заламбдалестес
Оршин байсан хугацаа: Late Cretaceous
Zalambdalestes lechei-ий доод эрүүний яс. Варшавын Эволюцийн Музей.
Zalambdalestes lechei-ий доод эрүүний яс. Варшавын Эволюцийн Музей.
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Дээд баг: Anagalida?
Овог: Zalambdalestidae
Төрөл: Zalambdalestes
Грегори & Симпсон, 1926
Зүйлүүд
  • Z. lechei Грегори & Симпсон, 1926

Заламбдалестес (Zalambdalestes, ламбдатай төстэй хулгайч) нь дээд Цэрдийн галавын үед Монголын нутагт амьдарч байсан хөхтөн амьтан юм. Үлэг гүрвэлүүдтэй цуг амьдарч байсан тус амьтан нь одоо мэдэгдээд буй хамгийн эртний эхэст хөхтнүүдийн нэг билээ.

Zalambdalestes lechei-гийн сэргээн босгосон дүр

Заламбдалестес нь сохор номинтой төстэй, урт хоншоор, урт шүд, жижигхэн тархи, том нүдтэй амьтан байв. Ойролцоогоор 20 см урттай ч толгой нь дөнгөж 5 см урт байжээ. Урд мөчиндөө маш хүчтэй боловч сарвуу нь сул хөгжсөн байдаг тул модонд авирахад тохиромжгүй байсан гэж үздэг. Хурц, зөрсөн шүдээ ашиглан голдуу ойн шавьжаар хооллодог байсан байж магадгүй.[1]

  • Parker, Steve. Dinosaurus: the complete guide to dinosaurs. Firefly Books Inc, 2003. Pg. 402
  1. Palmer, D., ed. (1999). The Marshall Illustrated Encyclopedia of Dinosaurs and Prehistoric Animals. London: Marshall Editions. p. 201. ISBN 1-84028-152-9.