Зараа таар
Appearance
Зараа таар - (Латин: Nanophyton erinaceum), (Орос: Нанофитон ежовый)
Ургамлын тайлбар
[засварлах | кодоор засварлах]5-15 см өндөр, нягт жинтүү үүсгэдэг хагас сөөгөнцөр ургамал. Маш ахархан модожсон иш нь дээд хэсэгтээ их салаалж, салаа тус бүр нь бие биеийг нягт шахаж байрласан богино, шөвөг хэлбэртэй махлаг олон навчтай байна. Анх ургаж байгаа залуу навч цэнхэр ногоон байснаа сүүлдээ хар ногоон болж хувирна. Өвлийн улиралд сайн хадгалагдана.
Тархалт
[засварлах | кодоор засварлах]Зөөлөн хөрст үйрмэг чулуу, сайрлаг бэл, тэгш газар, энгэр барьж цөлжсөн хөндийгээр ургана.[1]
Ашигласан материал
[засварлах | кодоор засварлах]- ↑ Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 156
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах] Викизүйлд Зараа таар-тай холбоотой мэдээлэл байна. |