Захаамин хот

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Орос улсын Буриад орны Захаамин (Закаменьск) аймгийн төв нь Захаамин (орос. Закаменск, 1959 оноос өмнө Городок, бур. Захаамин) балгас (багахан хот) юм. Улаан-Үдээс баруун урагш 404 км зайнд, д.т.д. 1100 метрийн өндөрт Монгол–Оросын хилд ойр байрлажээ. 1959 онд 13700, 1989 онд 15600 хүнтэй байсан бол 2012 онд 11540 хүн оршин сууж байна. Энд 1998 он хүртэл вольфрам-молибдены үйлдвэр ажиллаж байсан. Одоо бол мах, талх, шар айрагны үйлдвэртэй. Хүүхдийн 5 цэцэрлэг, 2 дунд сургууль, тусгай мэргэжлийн 3 сургууль, бас бус ажлын газруудтай. Мөн Буддын шашны дуган, рашаантай газар юмсанжээ.

Зураг[засварлах | edit source]