Заяатын Жарантив

Заяатын Жарантав нь Булган аймгийн Сэлэнгэ сумын Шанх гэдэг газарт 1942 онд төрсөн. 1961 оноос 1963 он хүртэл ХДТ-т жүжигчнээр ажиллаж байгаад 1963-1967 онд УБИС-ийн кино драмын ангийг жүжигчний мэргэжлээр төгссөн. УДЭТ-т 1967-1991 он хүртэл жүжигчин, уран бүтээл ангийн даргаар ажиллаж байсан.

Тэрээр 1965-1988 оныг хүртэл Төрийн концерт болон Молдав ССР-ийн Флуяраш чуулга, ЗХУ-ын Улаан тугт Борис Александрын нэрэмжит цэргийн дуу бүжгийн чуулгын тоглолтыг хөтлөх нэр хүндтэй ажил үүргийг олон жил хүлээсэн юм. Үүгээр ч зогсохгүй тэрээр Солонгос, Унгар, Герман зэрэг улсын чуулга болон Улсын цирк, Бүх цэргийн дуу бүжгийн чуулга, Хэлийн цэргийн дуу бүжгийн чуулга гэх мэт дотоод гадаадын чуулгуудад хөтлөгч бөгөөд хувийн номерийн тоглолтоор ч байнга оролцдог юм. Хамгийн анх театрын дэргэд хошин урлагийн хамтлагыг бий болгож 1978 оноос тус хамтлагтаа МУГЖ З.Пүрэв, Цэрэнпагма, Цэрэндарьзав, Д.Сосорбарам, Туяа зэрэг урдаг соёлын авъяастнуудын нэгтгэн бригадаар явж сум нэгдэлгүй тоглолт хийн театрын орлогыг хүртэл нэмэгдүүлж явсан түүхтэй.

З.Жарантав нь цэл залуу наснаасаа эхлэн их урлагийн төлөөх амьдралаа эхэлж хамгийн анх 1967 онд Шиллерийн зохиол “Дээрэмчин” жүжгийн Карль Морын дүрээр мэргэжлийнхээ ажлыг амжилттай хамгаалснаас хойш эдүгээг хүртэл тайз, дэлгэцнээ түмэн олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн олон арван дүрийг бүтээж монголын ард түмний хайртай уран бүтээлч болон одоог хүртэл урлагийн алтан тайзнаа уран бүтээлээ туурвисаар явна.

Театрын драмын дүрүүд[засварлах | кодоор засварлах]

  • 1961 онд “Хүү” жүжгийн Эвлэлийн үүрийн дарга Сүхээ
  • 1961 онд “Арвай хээрийн талд” Самдан
  • 1961 онд “Будамшуу” Бялдуу
  • 1962 онд “Эрхүүд болсон явдал” Денис
  • 1962 онд “Днепрын эрэг” Орёл
  • 1965 онд “Далан худалч” Далай
  • 1967 онд “Гарын таван хуруу” Чулуун, хүн чанар
  • 1968 онд “Эхийн дууль” Хасым
  • 1970 онд “Анхны тулаан” Крижижановский
  • 1971 онд “Түлхүүрийн нууц” Хятад
  • 1971 онд “Арын албаныхан” хэлгүй Ганжуур
  • 1971 онд “Цэрэн хаачив” Даваа
  • 1972 онд “Оролмаа” хятад Буянт
  • 1972 онд “Эдип” бөмбөрчин
  • 1973 онд “Нүд” эмч
  • 1973 онд “Нандин эрдэнэ” Жанцан
  • 1973 онд “Инжгүй хүүхэн” Вожеватов
  • 1974 онд “Дөчин жирэмийнхэн” Шийрэв
  • 1975 онд “Маш нууц” Ямадо
  • 1975 онд “Егорь Булычовийнхон” Бүрээч Гаврил Цвеков
  • 1977 онд “Үхэвч үнэн ялна” Усан цэрэг, хөгжимчин
  • 1977 онд “Бумбат эрдэнэ” Батаа
  • 1978 онд “Отелло” Родриго
  • 1979 онд “Буурай аав” Сандаг-Очир
  • 1979 онд “Ээдрээ” Дэмбэрэл
  • 1979 онд “Гамлет” Марцел
  • 1980 онд “Их авхай” Эрши
  • 1985 онд “Гургалдайн дуут шөнө” Зубов
  • 1988 онд “Галилейн амьдрал” Хуратор
  • 1989 онд “Ээдрээ” Ээ ван
  • 1989 онд “Зэрэглээ” Нэргүй
  • 1991 онд “Ёс ёмбогор, төр төмбөгөр” гэх зэрэг 140-өөд гол ба туслах дүрүүдийг бүтээсэн.

Кино дэлгэцийн дүрүүд[засварлах | кодоор засварлах]

1969 онд Эвлэлийн төв хорооны тэргүүний ажилтан залуу Алтан медаль, 1974 онд Засгийн газрын хүндэт жуух бичиг, 1981 онд УДЭТ-ын 50 жилийн ойгоор Хөдөлмөрийн хүндэт медаль, 1991 онд Соёлын тэргүүний ажилтан, 2001 онд МУГЖ цол хүртсэн.