Зефир
Зефир (Англи: marshmallow, Орос: зефир) нь нэгэн төрлийн амттан бөгөөд зөөлөн чихрийн нэг төрөл болно.
Нэршил
[засварлах | кодоор засварлах]Эрт цагт англиар marshmallow гэх ургамлын үндэснээс гаргаж авдаг цардуулаар хийдэг байсан тул уг ургамлын нэрээр нэрлэгдэх болсон бөгөөд Монголд анх Оросоор дамжин орж ирсэн тул зефир гэж нэрлэгдэх болсон.
Хийх арга
[засварлах | кодоор засварлах]Орчин үед зефирийн найрлагад элсэн чихэр, өндөгний цагаан, желатин, ус ордог бөгөөд анх ашигладаг байсан marshmallow ургамлыг ашигладаггүй. Мөн наалдахаас сэргийлж гадна талыг нь цардуулаар бүрхдэг. Агаар ихээр агуулдаг учир маш хөнгөн, идэхэд ч зөөлөн байдаг.
Төрөл
[засварлах | кодоор засварлах]Цагаан зефирээс гадна шоколад, гүзээлзгэний амт оруулагч, гадилын амт оруулагч болон өнгө оруулагч нэмсэн янз бүрийн өнгөтэй зефирүүд байдаг. Түүнчлэн голд нь жимсний чанамал хийсэн байх нь бий.
Идэх арга
[засварлах | кодоор засварлах]Монголд зефирийг халаалгүй шууд идэх нь түгээмэл боловч барууны орнуудад шорлож, галд шаран хайлмаг болгож байгаад халуунаар нь иддэг. Мөн халуун какао зэрэгт хийж хагас хайлуулан хэрэглэнэ. Гэхдээ хэт халаавал амт чанараа алдаж, хөрмөгцөө хатуурдаг.