Зогдор улалж
Зогдор улалж - (Латин: Carex pediformis), (Орос: Осока стоповидная) Өргөн тархсан нэр нь бугын зогдор гэдэг.
Ургамлын тайлбар
[засварлах | кодоор засварлах]Ташиж дээшээ гарсан богиносмол үндэслэг иш нь нягт өтгөн дэгнүүлийг үүсгэдэг, 30-40 см өндөр, олон наст ургамал. Дэгнүүлийн төв хэсгийн найлзуур үхэж сийрэгжиж байдгийн улмаас өвөрмөц хуурамч маягийн цагариг үүсгэдэг. Дэгнүүлийн уг нь энэ хэсэгтээ навч хэлбэртэй. Зогдор улалж ойт хээрийн бүсэд эрт ургаж эхэлдэг ургамлын тоонд ордог бөгөөд хавраас эхлээд аажим ургаж зургаадугаар сард цэцэглэж долоодугаар сарын эхээр үр нь боловсорч гүйцдэг, удаан хагдардаг ургамал юм. Навч нь бүхэл жилийн турш уналгүй хадгалагдаж өвөлжих бөгөөд түүгээр ч барахгүй бүр дараа жилийн шинэ ногоон навчтай олон тоогоор холилдон байдаг.
Тархалт
[засварлах | кодоор засварлах]Уулын хээрийн зөөлөн хөрстэй үетэн-алаг өвст хээрт зонхилох ургамлын тоонд хослон оролцдог. Уулсын чулуутай энгэрээр үргэлж тохиолдоно. Чийг багатай хөрстэй сийрэг шинсэн бах холимог ойд орж ирэхийн хамт голын эрэг дагасан хайрган хөрстэй газраар ч ургадаг. Тэгэхдээ төдий л элбэг биш байна.[1]
Ашигласан материал
[засварлах | кодоор засварлах]- ↑ [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 89]