Jump to content

Зоосон мөнгө

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь


Зоосон мөнгө -тодорхой хэлбэр, жинтэй алт, мөнгө болон бусад металл материалаар хийгдсэн мөнгөн тэмдэг юм. Ихэнхдээ зоосыг цутгах бөгөөд хавтгай металл хуудаснаас огтолсон дугуй хэлбэртэй байдаг байна. 16-р зуунаас Европт мөнгөн зоосыг хүнд даралтын төхөөрөмж ашиглан зоосыг механик аргаар цутгаж эхэлжээ.

Зоосон мөнгө

Зоосон мөнгө бол маш эрт үүссэн худалдаа арилжаа хийх хэрэгсэл болж байсан юм. Тэд ижил жинтэй зэс, мөнгө, алтаар хийсэн саваа, цагираг, дугуй эсвэл бухын толгойтой төстэй зүйл хэлбэрээр хийсэн металл ембүү хийж явсаар сүүлдээ үнэт металлаар хийсэн мөнгөн зоос болон хувирчээ. Төмөр зоосон мөнгөний тогтолцоо бий болсон үед мөнгөний бүх үүргийг нэрлэсэн үнэтэй нэг янзын хэмжээтэй үнэт металл агуулсан тодорхой хэмжээний зоосон мөнгө гүйцэтгэдэг болжээ. Учир нь металлаар хийсэн зоосон мөнгө эргэлтэнд байх хугацаандаа элэгдэл багатай, хадгалахад болон авч явахад зай бага эзлэх тохиромжтой байсан юм.

Төмөр хайлуулж сурсан олон соёл иргэншлийн дунд металл ембүү, мөнгөн жижиг гулдмай эсвэл тэмдэггүй гулдмайгаар наймаа хийхэд ашигладаг байсан. Гулдмайн жин, цэвэр байдал нь түүний үнэ цэнийг тодорхойлох гол хүчин зүйл болдог байжээ. МЭӨ 6-р зууны эхэн үеийн Ахеменидийн эзэнт улсын үед зоосон мөнгөгүй байсан, харин түүний оронд нь бартерын систем болон мөнгөн ембүү худалдаанд ашигладаг байжээ. Мөнгөн ембуу мөнгө болгон ашиглах явдал МЭӨ 6-р зуунаас Төв Азид түгээмэл байсан. Зоосууд нь янз бүрийн соёл иргэншилд хадгалах, шилжүүлэхэд авсаархан хутганы хэмжээтэй ойролцоо хэмжээтэй гулдмай, ембуу ашигладаг байсан нь хожуу Хүрэл зэвсгийн үеийн "зоосон мөнгө" бий болох мөнгөний тогтолцооны хувьсал их түлхэц болсон юм. Финикийн металл ембүү үнэ цэнэ, үнэ цэнийг баталгаажуулахын тулд хааны буюу захирагчийн нэр бүхий тамга дардаг байжээ. Үүнээс улбаалж баримал, зураг дарах ажил мөн эхэлсэн гэж үздэг байна.